Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД ОНЫ ШИЛДЭГ БАГШ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.02.05 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын багш нарын өдрийг тэмдэглэх 44 дэх жилийн ёслолын ажиллагаанд оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд багш сурган хүмүүжүүлэгчдэд хандаж “Манай боловсролын салбарт хийж эхлүүлсэн амжилтаа үргэлжлүүлэх, шинээр хийх зүйл олон байна. Бид боловсролынхоо тогтолцоог дэлхийн жишигт нийцүүлэх ёстой. Монголчууд боловсролоороо, амьдрах чадвараараа, мэргэжлээрээ дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болох учиртай гэсэн зорилт, шаардлага тавигдаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд гол манлайлагч, тулгуур нь багш, сурган хүмүүжүүлэгч гэдгийг та нар минь сайн ойлгож байгаа.

Олон улсад өрсөлдөх чадвартай, боловсролтой сурагчдыг бий болгох, Кембрижийн тогтолцоог авч хэрэгжүүлэх ажлын эхлэлийг тавьсанд талархаж байна. Энэ шаардлагыг үүрч ажиллах багш нарынхаа нийгмийн асуудал, мэдлэг чадварыг дээшлүүлэх, давтан сургалт, дотоод гадаадад мэргэшүүлэн сургах, багш нарынхаа хөгжлийг дэмжихэд төр засгаас анхаарал тавьж Багш нарын хөгжлийн ордон барихаар төлөвлөөд байна.

Багш нарын цалин, урамшуулал цалинг нэмэх, орон сууцаар хангахад Засгийн газраас анхаарч тодорхой ажлын эхлэлийг тавиад байгаа. XXI зуунд дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг бэлтгэх их үйлсийн эзэн, багш, сурган хүмүүжүүлэгч нартаа Монголын багш нарын баярын мэндийг хүргэе” гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд дараа нь Оны тэргүүний багш нарт шагнал гардууллаа.

Оны тэргүүний багшаар:
•    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын нэгдүгээр ахлах сургуулийн хими биологийн багш Дэмбэрэлийн Үдэлгарав
•    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын хоёрдугаар ахлах сургуулийн математикийн багш Жууяарын Чогмаа
•    Архайнгай аймгийн Эрдэнэбулган сумын Нэгдүгээр цэцэрлэгийн багш Дариймаагийн Энхтуул
•    Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Нэгдүгээр сургуулийн химийн багш Намсрайн Сүхбат
•    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Олонлог” сургуулийн математикийн багш Балдандоржийн Ганболд
•    Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш Цэнджавын Мөнхтуяа
•    “Монос”  анагаах ухааны дээд сургуулийн багш Халзангийн Мөнхжаргал
•    “Дархан-Өргөө” дээд сургуулийн багш Лхагваагийн Нина нар шалгарчээ.

Энэ арга хэмжээний үеэр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Улсын тэргүүний цэцэрлэг, Улсын тэргүүний сургуулийн хамт олонд өргөмжлөлийг нь гардууллаа.

Улсын тэргүүний цэцэрлэгээр
•    Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэг
•    Нийслэлийн Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэг
•    Булган аймгийн Булган сумын 4-р цэцэрлэг
•    Завхан аймгийн Улиастай сумын нэгдүгээр цэцэрлэг

Улсын тэргүүний сургуулиар
•    Өвөрхангай аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын сургууль
•    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль шалгарлаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Боловсрол ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монголын хөгжлийн стратегийн зөвлөл байгуулах санал гаргав
САЙН МАЛЧИД ШАГНАЛАА ГАРДЛАА
ЕРӨНХИЙ САЙД “РОЙТЕРС” АГЕНТЛАГТ ЯРИЛЦЛАГА ӨГӨВ
“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа нээгдэв
АНУ-ЫН ЭЛЧИН САЙД ЗУДЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАНА
“Оросын төмөр зам” нийгэмлэгээс 35 вагон тусламжийн цуваа ирлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан