Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны шинэ оны анхдугаар хуралдаан 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийг үндэслэн
• Монгол Улсын Тод манлай уяачаар Завхан аймгийн Улиастай сумын харьяат Монгол Улсын манлай уяач Лхагвагийн Цандэлэг
• Монгол Улсын Манлай уяач цолоор Орхон аймгийн Улиастай сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Дариймаагийн Жаргал,
• Монгол Улсын Алдарт уяач цолоор Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, уяач Бат-Очирын Энхболд
• Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, уяач Ухнын Эрдэнэбилэг
• Ховд аймгийн Дарви сумын харьяат, уяач Батчулууны Мөнхтөр
• Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, уяач Лхагвын Батмөнх
• Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, уяач Дамбын Хишигжаргал
нарыг шагнуулахаар холбогдох материалыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллэв.