Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Шадар сайд солонгосын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.22 /

СОЛОНГОСУУД  ЭМНЭЛЭГ БАРИХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

БНСУ-ын “Металкат Кореа” компани Засгийн газрынхаа урт хугацааны зээлээр нийслэл Улаанбаатар хотод эмнэлэг барих хүсэлтэй байна. Тус компаний ерөнхийлөгч Ли Мён Гүг 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзаж энэ талаар санал солилцов. Хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотод 500 ортой эмнэлэг барих нь хуучирсан эмнэлгийг шинэчлэхээс илүү үр дүнтэй гэж Солонгосууд үзэж байна. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглох энэ эмнэлэг томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн эсрэг тэмцэх лабораторитай байх юм.

Эмнэлэг байгуулахад шаардагдах 40-50 сая ам долларын зээлийн хүсэлтээ   Монгол Улсын Сангийн яам БНСУ-ын Сангийн яаманд явуулах шаардлагатай байгааг “Металкат Кореа” компаний ерөнхийлөгч Ли Мён Гүг хэлээд туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг Шадар сайд М.Энхболдоос хүсэв. Сангийн яам, нийслэлийн удирдлагуудад төслөө нарийвчлан танилцуулахыг Шадар сайд зөвлөсөн бол зээлийн талаар судалж хариу өгнө гэж уулзалтад оролцсон Сангийн сайд С.Баярцогт хэлсэн байна. БНСУ-ын “Металкат Кореа” компани олон оронд ийм төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг юм  байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.12.23
Үйлдвэржүүлэлтийн жилийн хөтөлбөр үр дүнтэй болсон гэж ажлын хэсгийнхэн дүгнэлээ
Македон Улсын Засгийн газрын тэргүүнээс мэндчилгээ ирүүлэв
Ерөнхий сайд санхүү, эдийн засгийн салбарынхантай уулзлаа
Тендерийн хууль эрх зүйн орчинг өөрчилж, шударга, ил тод, хөндлөнгийн хяналттай болгоё
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ТӨВ, ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ЗӨВЛӨЛДЛӨӨ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан