Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.24 /
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд Онцгой комиссын хурал зарлаж, цагийн байдлыг хэлэлцэн үүрэг, даалгавар өгөв. Гамшигт үзэгдэл болох талаар Онцгой байдал, Цаг уур, орчны шинжилгээний газар, аймаг, орон нутгийн төр, захиргааны байгууллагууд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон боломжтой бүх хэлбэрээр сэрэмжлүүлж байсан нь үр дүнгээ өгч, хүний амь нас эрсэдсэн мэдээ /2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагийн байдлаар/ ирээгүй байна.

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэн, малтайгаа явж байсан 60 настай эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Баруун хараа орчимд Портер маркийн машинтай явж байгаад төөрсөн гэр бүлийн 4 хүнийг тухайн орон нутгийн ажлын хэсэг олжээ. Говийн болон зүүн чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг бүрэн зогсоосон бол баруун аймгуудынхыг Говь-Алтай аймаг болон Булган аймгийн Өлзийт суманд түр зогсоогоод байна. Үүнтэй зэрэгцэн цагийн байдлын талаар худал мэдээлэл өгч ажилд хүндрэл учруулсан тохиолдол нэг бус удаа гарсан байна.

Тухайлбал Хүй 7 худаг орчмын замд олон арван автомашин цасанд суун, автотээврийн ослын улмаас хүний амь нас эрсэдсэн гэсэн нь худал байсан. Цаг агаарын гамшигт үзэгдлээр далимдуулж худал мэдээлэл өгөхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр хүслээ. Нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд үүрэг, даалгавар өгсөн байна. Цаг агаарын онц аюултай үзэгдлийн тухай мэдээллийг малчид, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шуурхай хүргэж, учирч болзошгүй хохирлыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг бүх шатанд эрчимжүүлэхийг даалгалаа.

Зорчигчдыг замд саатах, төөрөх, осгохоос сэргийлж орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг зогсоон, орон нутгийн зам засварын байгууллагуудыг бэлэн байдалд шилжүүлж, хаагдсан зам давааг тухай бүрт нь нээхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад үүрэг болгов. Холбоо, эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, онцгой хүндрэл, хүчтэй салхи, шуургатай үед эрчим хүчний хязгаарлалт хийх, гал түймэр гарах, хүчдэлтэй шугам сүлжээ газардахаас сэргийлэх арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд болон НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгалаа.

Цаг агаарын аюултай үзэгдлийн талаар орон нутгаас байнга мэдээлэл авч Онцгой байдлын газар, хэлтсүүдийг бэлэн байдалд шилжүүлэн ажиллуулж, нөхцөл байдлын талаар өдөр бүр Онцгой комиссын даргад мэдээлж байхыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаярт даалгасан байна. Малчид малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдээ малд явуулахгүй байх, малчид, иргэдийг шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэргээс хамгаалах ажлыг зохион байгуулахыг  аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мэдээний бүлэг: Шадар сайд , Онцгой комисс ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
55 МЯНГАН ХҮН ТУН ВАКЦИН ИРНЭ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2009.12.24
ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ
Македон Улсын Засгийн газрын тэргүүнээс мэндчилгээ ирүүлэв
Үйлдвэржүүлэлтийн жилийн хөтөлбөр үр дүнтэй болсон гэж ажлын хэсгийнхэн дүгнэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.12.23
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан