|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.12.16-ны өдөр боллоо.
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.16 /
|
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн дагуу тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардагдах энгийн ажил гүйцэтгэсэн ажилтанд олговол зохих цагийн болон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газраас ажил олгогч болон ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын саналыг харгалзан жил бүр тогтоож байна. Ийнхүү тогтоож байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний үйлчлэх хүрээнд зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч хамаарч байгаа учир бусад төрлийн, тухайлбал, иргэний гэрээгээр ажиллагсдад үүнээс доогуур хөлс төлөх замаар эрх ашгийг нь хохироох явдал гарч байна.
Түүнчлэн боловсролын түвшин, мэргэжлийн ур чадвар шаардах ажилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хөлс төлөх, хоол, унааны хөнгөлөлт, бусад нэмэгдлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд оруулан тооцох зэрэг буруу хандлага түгээмэл болж байна. Иймээс хуулийг хэрэглэх явцад гарч байгаа олон хүндрэлтэй асуудлуудын талаарх ойлголтуудыг нэг мөр болгох зорилгоор энэхүү хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулжээ.
Хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Товчхон:
• УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы санаачлан боловсруулсан Зээлийн мэдээллийн тухай, Зээлийн мэдээллийг дагаж мөрдөх журмын тухай, Төвбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцээд зээл олголтыг хариуцлагатай болгож, зээлийн эрсдлийг бууруулах, санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, мөн үйлчилгээний чанарыг сайжруулах ач холбогдолтой тул Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн төсөл болон холбогдох зарим хуулийн төслийг зарчмын хувьд дэмжсэн саналыг хууль санаачлагчид уламжлах нь зүйтэй гэж үзлээ.
• Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
• Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын үйл ажиллагааны товч мэдээллийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
• ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайг 2010 оны 1 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд ХНБГУ-д ажлын айлчлал хийхийг зөвшөөрч, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг удирдамжид тусган Ерөнхий сайд батлахаар тогтов.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
|
|
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН БХЯ, ЗХЖШ, АНГИУДЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗАХДАА ХЭЛСЭН ҮГ
|
|
Ерөнхий сайд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооныхонтой уулзав
|
|
|
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2009.12.16-нд болов
|
|
Ирэх оны 2 дугаар сард Монголын эдийн засгийн чуулга уулзалт болно
|
|
ӨМНӨГОВЬ АЙМАГТ ТОМУУГИЙН А ХҮРЭЭНИЙ /H1N1/ ВИРУС ТАРХАЖ БАЙНА
|
|
|
|
|
|
|
|
|