Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2009.12.16-нд болов
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.16 /
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, ядуурлыг бууруулах талаар авч байгаа арга хэмжээний тухай” Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нарын мэдээллийг хэлэлцэв.

Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваагийн мэдээллээс:

- Одоогийн байдлаар 700 гаруй үйлдвэр, үйлчилгээний цэг салбарууд ажиллаж байна. Үүнээс бөөний болон жижиглэн худалдаа, ахуй үйлчилгээний 577, мах, махан бүтээгдэхүүний 6, эсгийний 3, хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийн 58, цахилгаан дулааны үйлдвэрлэлийн 2, барилгын 6, тээвэр, холбооны 19, санхүү, зээлийн үйлчилгээний 40, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын 11 цэг салбарууд үйл ажиллагаа явуулж, үйлдвэрийн газрууд жилд дунджаар 1.8 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
- Сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх чиглэлээр болон бусад улс орон, дотоод, гадаадын бизнесийн салбарынхантай хамтран ажиллах бодлого баримталж байна.
- Бизнес эрхлэгчид, хоршоо, иргэдийг дэмжин 850,0 сая төгрөгийн төслийн зээл олгосноор 650 гаруй иргэн түр болон байнгын ажлын байртай боллоо.
- Зээлийг салбараар нь авч үзвэл:

•    Мал аж ахуйн салбар, фермер-10,
•    Хүнсний үйлдвэрлэл-28,
•    Барилгын үйлдвэр-10,
•    Хөнгөн болон боловсруулах үйлдвэрлэл-15,
•    Ахуйн үйлчилгээний салбар-11,
•    Малын тэжээл, хадлан бэлтгэлт-7,
•    Зам, тээвэр, аялал жуулчлалын салбар-3 байна.

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн мэдээллээс:

- Аймгийн хэмжээнд хувийн хэвшлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 348 аж ахуйн нэгж, цэг, салбар байгаагийн дотор 21.5 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байна.
- Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан үзвэл энэ оны эхний 9 сард үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн оны үнээр 28.3 хувиар өслөө.
- Сумдаас 228 төсөл хүлээн авч 101 төслийг шалгаруулж 54 төсөл нь банкны шалгуур үзүүлэлтийг ханган санхүүжилт авлаа. 
- Жижиг, дунд үйлдвэрлэлээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өмнөх 4 жилийн дундажийг энэ онтой харьцуулахад 10 шахам нэр төрлөөр, үнийн дүн нь 30 орчим хувиар тус тус өсөж, тэнд ажиллагсадын тоо 400 гаруй боллоо.
- Аймаг жилд 265, 4 жилд 1060 өрхийг ядуурлаас гаргах зорилттой ажиллаж байна хэмээн мэдээлэв.

Өргөтгөсөн хуралдаанаас дараах шийдвэрийг гаргав.

Үүнд:
1. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлаа улам эрчимжүүлж, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Ховд, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов.
2. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт:
•  “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг дэмжин хөгжүүлж, уламжлалт болон нутгийн брэнд бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, нэр төрлийг нэмэгдүүлэх,
•  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах замаар хувийн аж ахуйн хэлбэрээс албан хэвшилд сайн дураараа нэгдэн хөрөнгө, хөдөлмөрөө хоршин ажиллах боломж нөхцлийг бүрдүүлэх, тэднийг дэмжих,
•  Мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийг боловсруулах чиглэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг шинээр байгуулах үүсгэл санаачлагыг өрнүүлэх замаар мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулан тэргүүн ээлжинд дэмжлэг үзүүлж байх,
•  Барьцаагүй зээл олгодог механизмыг бусад улс, орнуудын туршлагаас судлан танилцуулах
•  Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг системчилж, аймаг орон нутгийн удирдлагуудаас санал авч Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
3. Улсын төсвөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор олгож байгаа зээл, түүний ашиглалтад тавих хяналтыг сайжруулахыг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга  Ц.Ням-Осорт үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.12.16-ны өдөр боллоо.
ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН БХЯ, ЗХЖШ, АНГИУДЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗАХДАА ХЭЛСЭН ҮГ
Ирэх оны 2 дугаар сард Монголын эдийн засгийн чуулга уулзалт болно
ӨМНӨГОВЬ АЙМАГТ ТОМУУГИЙН А ХҮРЭЭНИЙ /H1N1/ ВИРУС ТАРХАЖ БАЙНА
ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРТ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан