Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монгол Улс, АНЭУ-ын Засгийн газар хоорондын комисс байгуулах саналтай байгаагаа Шадар сайд илэрхийллээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.02.14 /
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Арабын нэгдсэн Эмират улсын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын тус улсад өнгөрсөн нэгдүгээр сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр яригдсан Монгол Улс  Арабын нэгдсэн Эмират улстай цөмийн түлшний салбарт хамтрах, манай улс тус улсад цөмийн түлш нийлүүлэх талаарх яриа хэлэлцээрийн үргэлжлэл боллоо. Цаас шидэлцэж цаг алдахын оронд ойрын хугацаанд ажлын хэсгүүдээ солилцож хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхой болгоё хэмээн Монголын Улсын Ерөнхий сайд С.Батболд АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бөгөөд Дубайн захирагч нар уулзах үеэрээ тохиролцсон нь ийнхүү ажил хэрэг болж эхэллээ. Энэхүү уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлуудад тухайлбал, цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тал дээр арабууд ажил хэрэгч, шуурхай хандаж элч төлөөлөгчдөө явуулжээ.

АНЭУ-аас Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн дэргэд суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд Хамад Аль-Кааби тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-15-нд манай улсад айлчилж, хоёр орны хамтын ажиллагааны гэрээний төслийг гардуулах зорилготой иржээ.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд Монголын Засгийн газар ихээхэн анхаарал тавьж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал хамтран ажиллах олон ажлын эхлэлийг тавьсан. Энэхүү айлчлалын үеэр уул уурхай, дэд бүтэц, цөмийн энерги, боловсрол нийгмийн салбарт хамтрах асуудлаар халуун дотно яриа хэлэлцээ хийсэн гэдгийг Шадар сайд М.Энхболд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Мөн ийнхүү эхлүүлсийг ажил хэрэг болгохын тулд тасралтгүй хамтын ажиллагаа чухал гээд хоёр тал ийм уулзалтыг ойр ойрхон хийж байх нь зүйтэй гэж хэллээ. Үүний тулд дэлхийн олон улсад жишиг болсон байнгын ажиллагаатай Засгийн газар хоорондын комисс байгуулах нь зөв хэмээн үзэж буйгаа Шадар сайд илэрхийлсэн юм.

Ноён, Элчин сайд Хамад Аль-Кааби уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үр дүн болон хоёр орны хамтын ажиллагаанд Эмиратын тал ач холбогдол өгч байгааг дурдаад цөмийн энергийн эрчим хүчний салбарт хэрхэн хамтрах боломжийн талаар санал солилцохоор ирсэн гэдгээ хэллээ. Мөн АНЭУ нь цөмийн эрчим хүчийг энхийн зориулалтаар ашиглах бодлого барьдаг. Үүнийг нь олон улсын хэмжээнд дэмждэг гэдгийг тодотгоод Засгийн газар хоорондын комисс байгуулах Шадар сайдын саналыг холбогдох албаны хүмүүст уламжлахаа мэдэгдлээ. Энэ салбарт манай хоёр орон удаан хугацаанд хамтрах боломжтой. Хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, ярьсан тохирсноо ажил хэрэг болгоход Монголын Засгийн газар анхаарч, хоёр орны Засгийн газар хооронд гэрээ хэлэлцээ байгуулж, эхлүүлсэн ажлаа урагш ахиулах арга хэмжээ авч өгөхийг хүсч байгаагаа АНЭУ-ын төлөөлөгчид илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
УВС АЙМГИЙН ДУЛААНЫ СТАНЦ АВААРИЙН БАЙДЛААС ГАРЧЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сингапур улсад албан ёсны айлчлал хийж байна
Засгийн газар Иргэний нийгмийнхэнтэй хамтарч ажиллахад бэлэн
С.Батболд: Иргэний нийгмийг Засгийн газрын тогтоол шийдвэрээр байгуулдаггүй. Харин эрх чөлөөний таатай нөхцөлд иргэний нийгэм өөрөө өсч бойждог юм
Ажил хайж буй иргэдэд мэдээлэл нээлттэй байх ёстой
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан