Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монгол хэлийг сонирхон суралцагчдын тоо эрс нэмэгджээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.02.23 /
Австралийн Үндэсний их сургуульд сурч байгаа гадаадын оюутнууд монгол хэл судлалыг ихээхэн сонирхон суралцах болсныг тус сургуулийн удирдлага Монгол Улсын Ерөнхий сайдад дуулгалаа. Австрали улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Үндэсний их сургуульд зочилж, тэндхийн багш оюутнууд, эрдэмтэн судлаачидтай уулзаж эх орноо сурталчиллаа. Тус сургуульд сурч байгаа гадаад оюутнууд монгол хэл хэрхэн сурч байгаагаа Монголын төлөөлөгчдөд “шалгуулан”, багагүй авьяас шаардах “Багын зан” дуу дуулж сонирхуулсан нь Засгийн газрын тэргүүний хувьд гэнэтийн бэлэг болов.

Ногоон тивийн цэнхэр нүдтэй залуус монгол хэлээр ярьж, дуу аялах нь үнэхээр содон харагдаж байлаа. Энд Австралийн 15 оюутан монгол хэл сурч байгаа юм байна. Тэд АНУ-ын Индианагийн их сургуулийн монгол судлалын танхимтай хамтран ажилладаг юм байна. Ерөнхий сайдыг зочлох энэ үеэр хоёр сургуулийн монгол хэлний танхимынхан зайны сургалтаар шууд холбогдож, монгол хэл хэрхэн сурч байгаагаа оюутнууд сонирхууллаа. Монгол хэлийг чамгүй сайн эзэмшиж буй тэдэнд Монгол Улсын Ерөнхий сайд талархал илэрхийлээд, улам сайн сурахыг ерөөв.

Энэ сургуульд монгол хэл сурах оюутны тоо нэмэгдэж байгаа ажээ. Мөн монгол судлалаар докторын зэрэг хамгаалахаар ажиллаж байгаа хэсэг эрдэмтэд ч Ерөнхий сайд С.Батболдтой уулзаж, санал бодлоо хуваалцлаа. Дэлхийн улс орнууд бие биенээсээ улам хамааралтай болж даяарчлагдаж байгаа энэ үед гадаадын оюутнууд, тэр дундаа Австралийн иргэд монгол хэлийг сонирхон сурч байгаа нь манай улсын хувьд томоохон сурталчилгаа төдийгүй хоёр улсын харилцаанд эерэг уур амьсгалыг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд Австралийн үндэсний телевизийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Авсрали улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол улсын Ерөнхий сайдыг албан ёсоор угтах ёслол өнөөдөр болно.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
ТЭРГҮҮН ШАДАР САЙД ЖДҮ-ИЙН ЗЭЭЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Н.АЛТАНХУЯГ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Дурсгалын мод суулгалаа
Австралийн Гадаад хэргийн сайд Монголд айлчилна
Визний асуудлыг судалж үзэхээ амлалаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан