Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Н.АЛТАНХУЯГ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.02.23 /
Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган аймагт ажиллаа. Гишүүд Булган аймгийн удирдлага, ард иргэдтэй уулзаж аймгийн ажил, өвөлжилтийн байдалтай танилцлаа Булган аймгийн хувьд мал аж ахуй, газар тариалан хослон хөгжиж байгаа, бие даан төсвөө бүрдүүлдэг аймгийн нэг. Дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн хатуу хучилттай засмал зам гурван чиглэлээр нэвтрэн өнгөрдөг, бүх сум цахилгаан эрчим хүчээр хангагдсан гээд олон давуу талтай аймаг юм. Түүнчлэн тус аймаг усны томоохон ай савд багтдаг манай улсын бүхий л томоохон гол мөрнүүд дайран урсдаг онцлогтой бөгөөд үүнийгээ ашиглан орон нутгийн төсвийг бүрдүүлдэг.

Одоогийн байдлаар Эрдэнэт үйлдвэрээс ус ашигласны төлбөрт 1,3 тэрбум төгрөгийг авдаг. Цаашид “Орхон говь” төсөл хэрэгжвэл жилд 5 тэрбум төгрөгийг зөвхөн уснаасаа авах боломжтой гэдгийг Аймгийн засаг дарга онцолж байлаа. Тус аймагт Атрын гуравдугаар аяны хүрээнд газар тариалангийн салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд энэ жил 3,3 мянган га талбайд үр тариа, 842 га талбайд төмс хүнсний ногоо тариалсан байна. Өнгөрсөн онд 2,3 сая мал тоолуулсан бөгөөд өмнөх жилийн өвөлжилтийн хүндрэлээс үүдэн малчид бэлтгэлээ сайн базааж, өвөлжилтийг хүндрэл багатай давсан бөгөөд үүний хамт малчид малаа их хэмжээгээр нядалж борлуулах байдал гарсан гэдгийг ч  онцоллоо.

Гишүүдийн иргэдтэй уулзах уулзалтын үеэр ард иргэд уул уурхайгаас хүртэх хувь хишиг, ард иргэдэд хуваарилж байгаа хувьцааг хэрхэн авах талаар ихээхэн сонирхож байсан төдийгүй намуудын мөнгөн амлалт, төрийн үйлчилгээ иргэдэд хурдан шуурхай хүрэх, ажилгүй иргэдийн тоо багасахгүй байгаа зэрэг өргөн хүрээнд санал шүүмжлэл өрнүүлж, сонирхсон асуултдаа хариулт авч байлаа. Түүнчлэн иргэд аймгийн удирдлагуудын ажил үйл ажиллагааг ч шүүмжилж, мэдээлэл хомс байдаг, ирж байгаа зээл, төсөл, хөтөлбөр, тендер иргэдийн хараа хяналтаас далдуур явагдаж байгаа  гэдгийг ч шүүмжилж байлаа.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Л.Гансүх, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, П.Алтангэрэл, Г.Баярсайхан, НХХЯ-ны дэд сайд Д.Нямхүү, АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэл нар оролцлоо. Энэ үеэр Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд аймгийн Стандартчилал хэмжилзүйн алба, Иргэний бүртгэл мэдээллийн албаар орж үйл ажиллагаатай танилцлаа. Булган аймгийн хувьд иргэний шинэчилсэн бүртгэл 95 хувьтай явж байгаа бөгөөд одоо бүртгэлийн зарим зөрчлийг арилгах тал дээр ажиллаж байгаа гэв.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ёслолын буудлагатайгаар хүндэтгэл үзүүллээ
Ганцаарчилсан уулзалт хийв
Хэлэлцээ хийлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
ТЭРГҮҮН ШАДАР САЙД ЖДҮ-ИЙН ЗЭЭЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА
Монгол хэлийг сонирхон суралцагчдын тоо эрс нэмэгджээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан