Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД СПОРТОД ЭЛЭГТЭЙ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.03.11 /
Ерөнхий боловсролын сургуулийн 2010-2011 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг”-ийн шигшээ тэмцээн эхэллээ. Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон тамирчдад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж амжилт хүссэн байна. Тэрээр спорт, тэр дундаа сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжиж байдгаа хэлж, хүүхэд залуусыг энэ спортоор хичээллэн улсынхаа нэрийг Ази, олон улс, дэлхийн хэмжээнд дуурсгахыг хүсэн ерөөлөө. Тэмцээний үеэр нийслэл, дүүргийн төр, захиргааны болон харъяа байгууллагын тамирчдаас бүрдсэн “Холимог оддын” баг ерөнхий боловсролын сургуулийн шигшээ багтай хүч үзсэн байна.

“Сурагчдын лиг” нь өсвөр үе, хүүхэд, залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх сонирхлыг нь нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн спортыг нийтлэг хөгжүүлэх, сурагчид, багш нарын туршлага, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Тэмцээнийг Олимп, дэлхийн аварга, ОХУ-ын гавъяат дасгалжуулагч, гавъяат тамирчин Сергей Белов, ОХУ-ын дунд сургуулийн сагсан бөмбөгийн “Кэс-Баскет” байгууллагын удирдлага, хүндэт зочид, төлөөлөгчид үзэж сонирхсон байна. “Сурагчдын лиг”-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Боловсролын газар хамтран зохион байгуулжээ. 

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Спорт ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлнэ
ЖАЙКА-гийн сайн дурын гишүүд Ерөнхий сайдтай санал бодлоо хуваалцлаа
ЕРӨНХИЙ САЙД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 9-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
ЕРӨНХИЙ САЙД ЭМЭГТЭЙЧҮҮДЭД БАЯР ХҮРГЭВ
Хөгжлийн санал санаачилга, туршлага ирүүлэхийг Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд Ерөнхий сайд үүрэг болголоо
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан