Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Сорьцийн хяналтынхан 475 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шуурхай үйлчилгээ үзүүлэх болжээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.03.14 /
Стандарт хэмжил зүйн газрын харьяа Сорьцийн хяналтын хэлтэс улсын хэмжээгээр үнэт эдлэлийн чанар чансааг үнэн бодитоор тодорхойлдог ганц газар ч техник технологийн хувьд хоцрогдож анх байгуулагдаж байсан үеийн гар ажиллагаатай өдий хүрчээ. Тиймээс Тэргүүн шадар сайдын төсвөөс тус хэлтэст 2010 онд хамгийн их буюу 480 сая төгрөгийн хөрөнгө оруулалт  олгосоноор 6 төрлийн багаж техник тоног төхөөрөмж авч лабароторийн болон алт хайлуулах оношлох хүчин чадал сайжирчээ. Хөрөнгө оруулалтын ажлын үр дүн хэрхэн сайжирч иргэдэд хэр үр өгөөжөө өгч буйтай танилцахаар Тэргүүн шадар сайд өчигдөр Сорьцын хяналтын хэлтэс дээр очсон байна.

Энэхүү хөрөнгө оруулалтаар лабораториудад угаалгын системтэй шинжилгээний татах шүүгээ, рентгенофлюресценцийн аппарат, алт хайлуулах индукцийн зуух, индукцийн зуухны хөргөлтийн аппарат, сорьцын баталгааны тэмдэг, шинжилгээний хайлах зуух зэрэг тоног төхөөрөмжийг шинээр суурилуулжээ. Ирланд улсад үйлдвэрлэсэн угаалгын системтэй шинжилгээний зориулалтын татах шүүгээ нь шинжилгээний уусгалтын явцад ялгарч байгаа хийг тусгай хоолойгоор татаж усаар шүршин угаах замаар тусгай ваннад хуримтлуулаад дахин саарамагжуулж шалгасны дараа аюулгүй болсон үед хаягдлыг зайлуудаг аж. Ингэснээр агаар орчинд хортой нэгдэл ялгарах аюулыг арилгасан гэсэн үг юм.

Мөн ХБНГУ-д үйлдвэрлэсэн рентгенофлюоресценцийн аппарат /каратметр/  нь сорьц тогтоох шинжилгээ хийх бөгөөд эдлэлийг эвдэхгүйгээрээ онцлог юм. Ялангуяа хувь хүмүүсийн цөөн тоогоор үйлдвэрлэсэн болон шалгуулж байгаа үнэт эдлэлийг шууд шалгаад сорьцын баталгаа дарах боломжийг бүрдүүлсэнээрээ ихээхэн ач холбогдолтой төдийгүй өмнө нь энэ шинжилгээг хийхэд дор хаяж хагас өдөр шаардагддаг байсан бол шинэ аппараттай болсоноор 30 секундын дотор эдлэлийг тодорхойлдог болсон байна.

Тэргүүн шадар сайд энэ үеэр зүүж явсан бөгжөө тодорхойлуулсан бөгөөд сайдын бөгж 18 кратын 75 хувын алт, 25 хувь нь зэс хар тугалга зэрэг металиас бүрдсэнийг 30 секундын дотор тодорхойлсон юм. Хэдийгээр дэвшилтэт техник технологитой болсон энд үйлчилгээ хийлгэж буй хүмүүст эдлэлийг нь тодорхойлоод тэригй нь баталгаажуулж цаасан дээр буулгадаг зориулалтын принтер дутагдалтай байгааг энэ үеэр сануулсан юм. Түүнчилэн өмнө нь хэрэглэж байсан сорьцын баталгааны тэмдэг хэмжээний хувьд том, удаан ашиглагдсны улмаас элэгдэж гаралт муутай байсныг шинэчилснээр шинэ тэмдгийн хэмжээг багасгасан, мөн шивэж дардаг болсноороо нарийн эдлэлийг гэмтээх аюулыг багасгаж гаралтыг нь  тод болсон байна. Харин Итали улсад үйлдвэрлэсэн усан хөргөлтийн системтэй, индукцийн зуухны иж бүрдэл нь халаалтын горимоо өөрөө хянаж зохицуулахаас гадна өөртөө тохирсон хөргөлтийн системтэйгээрээ онцлог гэнэ.

Хүчин чадал сайтай хоёр зуух зэрэг ажиллах болсноор алт хайлах явцад ямар нэгэн хүндрэл гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэнийг албаны хүмүүс тайлбарлаж байлаа. Түүнчилэн мөнгөний сорьцын шинжилгээний аппарат шаардлагатай, чулуу буюу алмаз шалгадаг тестийн аппарат хүртэл эдэлгээнээс гарч буйг энэ үеэр сайдад дуулгалаа. Тэргүүн шадар сайд ямартай ч эхний ээлжинд хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээ түргэн шуурхай болж дэвшилтэт зүйлүүд бий болсоныг сайшааж цаашид үйлчилгээг улам боловсронгуй найдвартай байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо. 

Мэдээний бүлэг: Тэргүүн шадар ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА
803 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨӨД БАЙНА
Иргэдээ орон сууцжуулах ажлыг Засгийн газар эрчимжүүллээ
Гамшигт нэрвэгдсэн дөрвөн бүсээс иргэдээ үнэ төлбөргүйгээр эх оронд нь авчирна
Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдээ авчрах талаар бүхий л арга хэмжээг авч байна
Японы ард иргэдэд туслах хандивын данс нээлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан