|
|
803 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨӨД БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.03.15 /
|
Япон Улсад учирсан гамшгийн хор хөнөөлийг арилгахад зориулж Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу яамд, агентлаг, төрийн захиргааны байгууллагын ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлажээ. Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, 11 яам, нийслэлийн төр, захиргааны байгууллага, 21 аймгаас нийт 803 сая 845 мянган төгрөгийн хандив өргөснөө Шадар сайд М.Энхболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өглөө.
Япон улсын зүүн хойд эрэг орчмын гурван мужид байгалийн гамшигт үзэгдэл болж олон хүний амь нас эрсдэн, их хэмжээний эд материалын хохирол учирсанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Япон улсын Засгийн газар, ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлсэн юм. Тэрээр шилжилтийн хүнд бэрх цагт бидэнд тусламжийн гараа сунгаж, одоо ч тусласаар байгаа япончуудад боломжоороо туслан сэтгэлийн дэм өгөхийг уриалж, хандивын данс нээснээ зарласан.
Энэ дагуу манай төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, иргэд хандив өргөсөөр байгаа бөгөөд Та бүхэн Голомт банк-2715002907 тоот дансанд хандиваа шилжүүлэх боломжтой. Манай улс Япон Улсад хандив өргөхийн зэрэгцээ Онцгой байдлын 12 албан хаагчаа илгээж аврах, эрэн хайх ажиллагаанд оролцуулж байна.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
Иргэдээ орон сууцжуулах ажлыг Засгийн газар эрчимжүүллээ
|
|
Хүнсний аюулгүй байдлыг Европын норм стандартын тэргүүлэх чиглэл болгоход санал нэгдлээ
|
|
Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
|
|
|
ЕРӨНХИЙ САЙД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА
|
|
Сорьцийн хяналтынхан 475 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шуурхай үйлчилгээ үзүүлэх болжээ
|
|
Гамшигт нэрвэгдсэн дөрвөн бүсээс иргэдээ үнэ төлбөргүйгээр эх оронд нь авчирна
|
|
|
|
|
|
|
|
|