|
|
Эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө тэмцэгчдийн цогцолборт цэцэг өргөлөө
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.03.24 /
|
БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий айд С.Батболдын айлчлалын албан ёсны арга хэмжээ өнөөдөр эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө тэмцэгчдийн цогцолборт цэцэг өргөснөөр эхэллээ. Солонгосын дайнд амь үрэгдсэн цэрэг офицеруудыг оршуулж анх ийм Төрийн оршуулгын газар байгууулсан бөгөөд тус улсад айлчилж буй гадаадын төр засгийн дээд болон өндөр хэмжээний зочин төлөөлөгчид хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөдөг уламжлалтай юм байна.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 21жил,“Солонгос дахь Монголын жилийн нээлт”-ийн арга хэмжээ тохиож байгаа зэрэг онцлох үйл явдал олонтой Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалд Солонгосын тал ихээхэн ач холбогдол өгч байна. Монголын Засгийн газрын тэргүүн Сүхбаатарын Батболд Ерөнхий сайдын хувиар тус улсад анх удаа албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд 2009 оны дөрөвдүгээр сард Гадаад харилцааны сайдын хувиар ажлын айлчлал хийж байжээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
Монгол Солонгосын бизнесийн уулзалт яриа хэлэлцээрийг тогтмолжуулахад Засгийн газар түлхүү анхаарна гэлээ
|
|
Солонгост ажиллаж буй монгол иргэд тус улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг БНСУ-ын Ерөнхий сайд онцлолоо
|
|
Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ амжилттай боллоо
|
|
|
Ерөнхий сайдын айлчлал Солонгос дахь монгол иргэдтэйгээ уулзсанаар эхэллээ
|
|
М.ЭНХБОЛД: ЯПОНД БАЙГАА ИРГЭДТЭЙГЭЭ ХОЛБОГДОХ, ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ АЖИЛЛАГААГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
|
|
ЯПОНЫ АРД ТҮМЭНД ХАНДИВ ӨРГӨВ
|
|
|
|
|
|
|
|
|