|
|
ЯПОНЫ АРД ТҮМЭНД ХАНДИВ ӨРГӨВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.03.24 /
|
Гамшигт өртөөд байгаа Японы ард түмэнд хандив өргөх хөдөлгөөн үргэлжилсээр байна. МУИС /26 сая төгрөг/, МҮОНРТ /8 сая төгрөг /, МХЕГ /36 сая төгрөг/ Багануур ХК /20 сая төгрөг /, УБЦТС ХК /24 сая төгрөг/-ийн хандив өргөснөө 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод хүлээлгэн өглөө. 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Япон улсад хүчтэй газар хөдлөлт болж олон хүний амь нас эрсэдсэн, олон хот суурин сүйрч үгүй болсон. Энэ явдал болсноос хойш хоёр цагийн дараанаас эхэн Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагууд тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар ард түмэндээ хандаж Японы ард түмэнд туслах дэмжих уриалгыг гаргасныг дэмжиж хандив өргөсөн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдад Шадар сайд М.Энхболд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ. Өнөөдрийн байдлаар 700 орчим байгууллага 2 тэрбум орчим төгрөгийг Японы ард түмэнд хандивлаад байна. Үүний зэрэгцээ ноосон хөнжил, дулаан хувцас, бээлий зэрэг хандивын барааг илгээгээд байгаа юм.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
М.ЭНХБОЛД: ЯПОНД БАЙГАА ИРГЭДТЭЙГЭЭ ХОЛБОГДОХ, ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ АЖИЛЛАГААГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
|
|
Ерөнхий сайдын айлчлал Солонгос дахь монгол иргэдтэйгээ уулзсанаар эхэллээ
|
|
Эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө тэмцэгчдийн цогцолборт цэцэг өргөлөө
|
|
|
Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
|
|
С.БАТБОЛД: ХАМТАРСАН НИСЛЭГ НЬ ХОЁР ОРНЫ НАЙРАМДАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ ЮМ
|
|
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд гурван тал хамтран ажиллахаар боллоо
|
|
|
|
|
|
|
|
|