Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Оюутны хотхоны ТЭЗҮ-г солонгосчууд хийнэ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.03.26 /
БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд өчигдөр буюу энэ гуравдугаар сарын 25-нд Инчоны их сургуулийн оюутны хотхонтой танилцлаа. Их дээд сургуулийг оюутны хотхоны чиглэлээр хөгжүүлэх асуудлаар дэлхийд жишиг болсон БНСУ 1980-аад оноос оюутны хотхон байгуулж эхэлсэн бөгөөд  ийм хотхонтой болж “өрх тусгаарласан” сургуулийн сургалтын чанар  эрс сайжирч байсан тул улсын нэр хүнд бүхий сургуулиуд бүгд ийм оюутны хотхонтой болох жишиг тогтож эхэлжээ.

Эх орныхоо нийслэл Улаанбаатар хотын захын гэж болох Налайх дүүргийн Шивээтийн хөндийд Оюутны хотхон байгуулахаар тууштай ажиллаж буй Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд болон БСШУЯ-ны удирдлагууд тус улсад өнөөгийн байдлаар хамгийн отгон нь гэж болох Инчоны их сургуулийн оюутны хотхонтой танилцаж, хэрхэн өргөтгөл хийж байгаа туршлагаас нь сонслоо. Тус хотхон нь хоёр жилийн өмнө байгуулагдсан,  таван давхар бүхий 25 барилгатай, үүний долоод нь цэвэр сургалтын үйл ажиллагаа явагддаг. Бусдад сургуулийн удирдах газар, спортын ордон, оюутны байр, эмнэлэг,  сургалтын  төв зэрэг оюутнуудад үйлчлэх үйлчилгээний газруудаас гадна шинжлэх ухааны хүрээлэнгүүд байдаг байна.

БНСУ нь боловсролын байгууллагуудад  харьцангуй хямд зардлаар  газар олгодог бөгөөд Инчоны их сургууль хотынхоо төвд байсан сургуулийн байр, газраа зараад Инчон хотоос 100 орчим км зайд, шинээр газар авч ийм хотхон байгуулжээ. Тус хотхон  10 мянган оюутан хүлээн авч,  мэргэжил эзэмшүүлэх чадалтай талаар тус сургуулийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон албаны хүмүүст танилцууллаа. Манай улсаас 40 гаруй оюутан  тус  хотхонд байрлаж мэргэжил эзэмшихээр сурч  буй бөгөөд тэдний төлөөлөл энэ өдөр улсынхаа  Ерөнхий сайдтай уулзаж Монголд ийм оюутны хотхон байгуулах ажлын эхлэл тавигдсанд баяртай байгаагаа илэрхийллээ. 

БНСУ-д дэд бүтэц сайн хөгжсөн,  иргэдийнх нь амьжиргааны түвшин харьцангуй сайн учир тус хотхонд багш нарын байр гэж байдаггүй, харин хотхоноос холгүй байх хорооллуудад  амьдрах, тэндээс ажилдаа ирж байх шаардлагыг  багш нартаа тавьдаг байна. Манай улсад шинээр  баригдах оюутны хотхон  үүнээс арай өөр, өөрөөр хэлбэл, хотхоныхоо 300 га газраас 40 га орчмыг нь тусгаарлаж, тэнд багш нарын орон сууцны барилга барихаар төлөвлөснөө Засгийн газрын гишүүн,  БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр  мэдээллээ. Тэрбээр мөн Шивээтийн хөндийд баригдах  оюутны хотхоны номын сангийн барилгын техник эдийн засгийн үндэслэлийг Солонгосын тал хийж байгаа, хэрэв тэдэнд таатай боломж олдвол номын сангийн барилгыг тус улсын буцалтгүй тусламжийн хүрээнд  барьж өгөх асуудал Монгол Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын үеэр хөндөгдлөө.

Энэ дашрамд дуулгахад, 2010 оны зургадугаар сард манай улсад  айлчилсан БНХАУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр  тус улсаас  олгохоор болсон 270 гаруй сая юанийн буцалтгүй тусламжийг Оюутны хотхоны дэд бүтцийн асуудалд зарцуулахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн. Үүнээс гадна Улаанбаатар Налайх дүүргийг холбосон хурдны замын ажил энэ 2011 онд эхлэх бөгөөд ийм зам баригдсанаар Улаанбаатар Налайх дүүргийн хооронд автомашинаар явахад  ердөө 15 минут зарцуулдаг болно гэдгийг салбарын сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Дэлхийд брэнд болсон үйлдвэрээс эм, эмийн бүтээгдэхүүн гэрээгээр авдаг болох асуудлыг судлах үүргийг салбарын сайдад өглөө
Солонгос дахь Монголын жилийн нээлтэд хоёр улсын Ерөнхий сайд нар оролцлоо
“Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт төвийн бүсийн улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна гэдгээ хэллээ
Хэвлэлийн хамтарсан мэдээ гаргалаа
Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ амжилттай боллоо
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан