Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Хүний эрхийн комисс илтгэлээ өргөн барилаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.04.27 /
Монгол улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 10 дахь илтгэлийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод тус комиссоос  өнөөдөр өргөн барилаа.Энэ удаагийн илтгэлээрээ тус комиссын 2002-2010 онд гаргасан 9 илтгэлийн санал зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэсэн нь онцлогтой гэж Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж  уулзалтын үеэр онцлон тэмдэглэж байв. Мөн түүнчлэн энэ илтгэлээрээ Хүний эрхийн үндэсний комисс УИХ , Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудад хандан  долоон санал, зөвлөмж гаргасан юм байна.

Тэдгээр санал зөвлөмжид өмнөх илтгэлд дурьдагдсан санал зөвлөмжүүдээс хэрэгжээгүй болон хагас биелэлттэй байгаа зүйлүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээг яаралтай авахыг дурдсаны зэрэгцээ Хүний эрхийн конвенцын биелэлтийн талаарх Засгийн газрын илтгэлд өгсөн зөвлөмж, Хүний эрхийн комиссын хүний эрх, эрх чөлөөний илтгэлд дурдсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангахад шаардагдах  хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн тухай хуульд бололцоогоороо тусгаж байхыг дурдсан  хэмээн Ж.Бямбадорж дарга ярилаа. Ийм илтгэл жил бүр гарах ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
300 ортой Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлэг ирэх жил ашиглалтад орно
Засгийн газрын хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД АЛТАН МӨРДӨСТНҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
ХӨГЖЛИЙН БАНКНЫ БОНДОД БАТАЛГАА ГАРГАЛАА
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД СҮХБААТАР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
Ерөнхий сайд гэр хороололд ажиллана
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан