Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд гэр хороололд ажиллана
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.04.22 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 4 дүгээр сарын 24-ний ням гаригт нийслэлд ажиллана.

Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласны дагуу Нийслэлийн Иргэдийн хурал болон нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил”-ээр зарлан ажиллаж байгаа. Зорилтод жилийн хүрээнд нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар хийгдэж байгаа ажил бодит хөрсөн дээр бууж, ард иргэдэд хүрч байгаа эсэхийг очиж үзэх нь Засгийн газрын тэргүүний амралтын нэг өдрийн ажлын гол зорилго болж байна. Тэрбээр энэ өдөр нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт ажиллах юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг нийслэлд ажиллахад Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Билэгт, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат нар дагалдана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД СҮХБААТАР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
ХӨГЖЛИЙН БАНКНЫ БОНДОД БАТАЛГАА ГАРГАЛАА
Хүний эрхийн комисс илтгэлээ өргөн барилаа
М.Олбрайт: Маргаантай асуудлуудыг тайван замаар шийдэж чаддаг гайхалтай улс орон бол Монгол
Ардчиллын төдийгүй байгалийн баялгаа зөв ашиглаж чадсан загвар улс болохыг ерөөлөө
Засгийн газрын хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан