Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ХӨГЖЛИЙН БАНКНЫ БОНДОД БАТАЛГАА ГАРГАЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.04.26 /

Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг, Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг,  Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, “Зээлийн баталгааны дээд хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 14 дүгээр тогтоол, “Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгон Монгол Улсын Хөгжлийн банкинд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн сайдын гаргах зээлийн баталгааны үндсэн нөхцөлийг урьдчилан тохиролцох зорилгоор “Монгол Улсын Засгийн газрын баталгааны үндсэн нөхцөлийг тохиролцох гэрээ”-г 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгууллаа.Тус гэрээг нэг талаас Сангийн яам, түүнийг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, нөгөө талаас Монгол Улсын Хөгжлийн банк, түүнийг төлөөлж Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Хашчулуун нар гарын үзэг зурсан.

Энэхүү гэрээг байгуулснаар Монгол Улсын Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийн үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн сайд зээлийн баталгааг тухай бүр нь гаргах нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн энэхүү гэрээгээр “Монгол Улсын Засгийн газрын баталгаа бүхий Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаасны гэрчилгээ” болон “Монгол Улсын Засгийн газрын баталгаа”-ны загваруудыг баталж, Сангийн сайд албан ёсоор Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Хашчулуунд гардуулан өглөө. Хөгжлийн банк нь энэхүү гэрээний дагуу Засгийн газрын баталгаагаар хангагдсан өөрийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргах хууль эрх зүйн орчин бүрдэж, шаардлагатай тухай бүр арилжааг зохион байгуулах боломжтой болж байна.

Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улс анх удаа ДНБ-ний 9.8 хувьтай тэнцэх хэмжээний Засгийн газрын баталгааг Монгол Улсын Хөгжлийн банкинд гаргасан нь манай улсын эдийн засаг, банк, санхүүгийн түүхэнд тэмдэглэх үйл явдал боллоо гэдгийн Сангийн сайд С.Баярцогт энэ үеэр онцлон тэмдэглэсэн юм. Монгол Улсын Засгийн газрын баталгаа бүхий Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаас гаргах замаар бүрдүүлсэн эх үүсвэрээр манай улсын хөгжил цэцэглэлийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ихээхэн ач холбогдолтой байна.

Мэдээний бүлэг: Эдийн засаг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Хүний эрхийн комисс илтгэлээ өргөн барилаа
300 ортой Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлэг ирэх жил ашиглалтад орно
Засгийн газрын хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД СҮХБААТАР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
Ерөнхий сайд гэр хороололд ажиллана
М.Олбрайт: Маргаантай асуудлуудыг тайван замаар шийдэж чаддаг гайхалтай улс орон бол Монгол
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан