|
|
ГЕРМАНЫ АЖ АХУЙН НЭГЖҮҮД МОНГОЛЫГ СОНИРХОЖ БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.09 /
|
ХБНГУ нь Европ дахь манай гол түнш төдийгүй гуравдагч хөрш. ХБНГУ-тай улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, хүмүүнлэг гээд бүх салбарт идэвхтэй харилцаж байгаа. Тус улсаас оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэхийн зэрэгцээ дэлхийд өрсөлдөх чадвартай, томоохон аж ахуйн нэгжүүд Монгол Улсад хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг сонирхож байгаад талархаж байна гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Тэрээр 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Петер Аммоныг хүлээж авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
ХБНГУ Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн цагаас эхлэн тууштай дэмжиж ирснийг Ерөнхий сайд тэмдэглээд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээ байгуулахад бэлэн болсон нь тус улсын дэмжлэгтэй салшгүй холбоотой гэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар Европын стандарт, хэм хэмжээг нутагшуулахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг ч дуулгав.
ХБНГУ нь Монголтой харилцах харилцаандаа онцгой ач холбогдол өгдөг. Хоёр орны төр, засаг, тэдгээрийн харъяа байгууллагуудаас гадна Германд суралцагчдын нийгэмлэг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Петер Аммон тэмдэглэлээ. ХБНГУ-д Монголыг сонирхох сонирхол эрс нэмэгдэж байгааг тэрээр хэлээд томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж хамтран ажиллахыг зорьж байна гэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
Монголын хүн амын тоо 2 сая 754. 685 болжээ
|
|
Мах экспортлох, шатахуун импортлох асуудлыг ажил хэрэг болгохыг үүрэг болголоо
|
|
“НОГООН ТУУЗ“ АЯНД ШАДАР САЙД М.ЭНХБОЛД НЭГДЛЭЭ
|
|
|
Газар хөдлөлтийн гамшгийн үед НҮБ-тай хамтран ажиллана
|
|
ОЮУТОЛГОЙН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА
|
|
Засгийн газрын хуралдаан 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
|
|
|
|
|
|
|
|
|