Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
“НОГООН ТУУЗ“ АЯНД ШАДАР САЙД М.ЭНХБОЛД НЭГДЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.10 /
“Цэвэр агаар, цэнгэг ус, ногоон төгөл” нийгэмлэгээс өрнүүлж байгаа “Ногоон тууз” эко аянд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд нэгдлээ. Тэрээр энэ туузнаа “Бид ганцхан эх дэлхийтэй, эх дэлхийгээ дээдлэн хайрлацгаая” хэмээн бичиж үлдээв. Эх дэлхий, байгаль орчноо хамгаалах зорилготой энэ аянд орон орны улс төр, нийгэм, урлаг, соёл, спорт, бизнесийн нэр хүндтэй хүмүүс нэгдэн ногоон торгон туузан дээр сэтгэгдлээ бичиж, бодит хандив, тусламж, дэмжлэг үзүүлдэг байна.

Шадар сайд М.Энхболд дэлхийн дулаарлын эсрэг тэмцэгч, Канад Улсын иргэн Сатиш Сиха, “Агаар ус, ногоон төсөл” нийгэмлэгийн тэргүүн, дэлхийн топ модель, Монгол Улсын мисс Б.Гантогоо, “Дэлхийн мисс-2008” тэмцээний тэргүүн дэд байрын шагналт, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын мисс, хүмүүнлэгийн элч Парвати Оманакуттан нарыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав. Дэлхийн дулаарал эрчимжиж, цөлжилт, ган гачиг гээд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртсон энэ үед дэлхийн миссүүд байгаль дэлхийгээ авран хамгаалахын төлөө санаа нэгдэн ажиллаж байгаад Шадар сайд талархал илэрхийллээ.

Монголчууд эх дэлхий, байгаль орчноо хайрлаж, дээдлэн шүтэж ирсэн ард түмэн. Бусад улсын адил Монгол Улсын Засгийн газар ч цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад зарцуулах хүч, хөрөнгөө нэмэгдүүлж байна гэж тэрээр хэлээд эко аянд амжилт хүсэв. “Ногоон тууз” аяныг дэмжиж, хамтран зохион байгуулж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор уулзалтад байлцлаа.

“Ногоон тууз” эко аяны эхний шатанд олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөн идэвхийг нь өрнүүлж, байгаль орчноо хамгаалах үйлсэд татан оролцуулна. Дэлхийн улсуудад өрнөж байгаа энэ аянд нэгдсэн тухайн орон “Ногоон хөгжил”-д хэр анхаарч, ямар бодитой ажил хийж, ямар үр дүнд хүрсэн гэдгийг нь удахгүй дүгнэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Хүн рүүгээ чиглэсэн бодлого бүхэн тооллогын баримтад тулгуурласан байх учиртай
ЕРӨНХИЙ САЙД “ВАШИНГТОН ПОСТ” СОНИНД ЯРИЛЦЛАГА ӨГӨВ
Залуу зохион бүтээгчдийн ордонг сэргээнэ
Мах экспортлох, шатахуун импортлох асуудлыг ажил хэрэг болгохыг үүрэг болголоо
Монголын хүн амын тоо 2 сая 754. 685 болжээ
ГЕРМАНЫ АЖ АХУЙН НЭГЖҮҮД МОНГОЛЫГ СОНИРХОЖ БАЙНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан