Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Монголын хүн амын тоо 2 сая 754. 685 болжээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.09 /
Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын  комиссын тавдугаар хуралдаан өнөөдөр  болж, хуралдааныг Улсын комиссын дарга, Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд даргаллаа. Хуралдаанаар хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын үр дүнг боловсруулсан тухай мэдээллийг улсын комиссын орлогч дарга, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан танилцуулав. Хуулийн дагуу энэ дүнг УИХ-д танилцуулж,нийтэд мэдээлэл тархаахыг комиссын хуралдаанаас шийдвэрлэлээ. 10 жилд нэг удаа  болдог  энэ удаагийн тооллогоор монголын хүн ам 2 сая 754.685 болжээ. Тооллогын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ҮСГ зургадугаар сарын 10-нд  олон нийтэд мэдээлэх бөгөөд Их тэнгэрт болох энэхүү арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцох юмгэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Мах экспортлох, шатахуун импортлох асуудлыг ажил хэрэг болгохыг үүрэг болголоо
“НОГООН ТУУЗ“ АЯНД ШАДАР САЙД М.ЭНХБОЛД НЭГДЛЭЭ
Хүн рүүгээ чиглэсэн бодлого бүхэн тооллогын баримтад тулгуурласан байх учиртай
ГЕРМАНЫ АЖ АХУЙН НЭГЖҮҮД МОНГОЛЫГ СОНИРХОЖ БАЙНА
Газар хөдлөлтийн гамшгийн үед НҮБ-тай хамтран ажиллана
ОЮУТОЛГОЙН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан