|
|
Үйл явдлын мэдээ
|
Monday, 2009 оны 12 сарын 21 |
|
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ТӨВ, ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНД ШАДАР САЙД М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая
Мэргэжлийн хяналтын салбарын үйл ажиллагааны чанар, үр дүн, нийгэмд
үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх бодлогын хүрээнд Засгийн газрын 2008-2012
оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009
онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтуудыг үе шаттайгаар
ханган биелүүлэхийн тулд 2009 онд салбарын хуулиудын уялдаа холбоог
сайжруулах, холбогдох стандартуудыг шинэчлэх, хяналт шалгалтын
гүйцэтгэлийн үр дүнг дээшлүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын
хүрээг өргөжүүлж, бодлогын зорилтын хэрэгжилт, үйл ажиллагааны
гүйцэтгэлийг сайжруулах, улсын байцаагчдын мэдлэг боловсролыг
дээшлүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, төв, орон
нутгийн лабораториудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр шинэчлэн
тоноглож, хүчин чадлыг нэмэгдүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг
өргөжүүлэх зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой
арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Тэргүүн шадар сайдын хэлсэн үг |
|
|
|
|
Thursday, 2009 оны 12 сарын 10 |
|
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛД АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГИЙН ХЭЛСЭН ҮГ
НЭГ. Ардчилсан хувьсгал өрнөж Ардчилсан хүчнүүд байгуулагдан ялалтад хүргэсэн эхэн үе
Хоёр хөршийн геополитикийн түшиц газар мэт орших Монгол орон ертөнцөөс тусгаар, дорой буурай амьдралтай ард түмэн нь коммунизмын үзэл суртлын колоничлогдсон орон шиг мөлхөж байсан тэр үед дэлхий даяараа коммунизмийн эсрэг өрнөсөн их өөрчлөн байгуулалттай дуу хоолойгоо нэгтгэн Монголчууд бид Азид анх удаагаа ардчилсан хувьсгал хийсэн юм.
Улаанбаатар хот, Ховд Хөвсгөл аймагт эрх чөлөөний төлөө тэмцэл өвлийн идэр есийн жаврыг сөрөн байж дуу дуугаа авалцан өрнөж эхэллээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Д.Зоригт салыарынхаа нөхцөл байдлын талаар танилцуулав |
|
|
|
|
Monday, 2009 оны 11 сарын 23 |
|
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙСЭН
“ШИНЭ АЖ ҮЙЛДВЭРЖИЛТ- АЖЛЫН БАЙРНЫ БАТАЛГАА”
УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ
САЙД Д. ЗОРИГТЫН ХЭЛCЭН ҮГ
Улаанбаатар хот 2009 оны 11 сарын 23
Салбарын нөхцөл байдлын талаар товчхон танилцуулая. Өнөөдөр манай уул уурхай, ашигт малтмалын салбар хөгжлийн нэгэн том тулгуур болоод байна. Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 орчим илрэл тэмдэглэгджээ. Хайгуулын ажилд гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалт тогтмол нэмэгдэж 2007 онд 280 тэрбум төгрөгт хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Өнөөдөр уул уурхайн салбарт 50 орчим мянган хүн ажиллаж байна. Манай уул уурхайн салбараас улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр жилээс жилд өсч 2008 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 28,2%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 64,3%, экспортын бүтээгдэхүүний 80,7%-ийг тус тус бүрдүүлж байгаа.
Сүүлийн 10 жилд алт олборлолт 17 дахин, зэс-молибдений хүдэр олборлолт 30.4%, хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэлт 14.6%-иар өссөн. Манай улс 1995 онд 4.8 сая тонн нүүрс олборлож байсан бол 2008 онд 9.7 сая тонн нүүрс олборлож дотоодын хэрэгцээг бүрэн хангаад үлдсэн хэсгийг нь экспортлож байна.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 2009 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 4074, ашиглалтынх 1103 нийтдээ 5177 тусгай зөвшөөрлийг 1928 аж ахуйн нэгж эзэмшиж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 32%-ийг хамарчээ. Харин 2009 оны 09 сарын 01-ний өдрийн байдлаар нийт тусгай зөвшөөрлийн тоо 4788 болж, ялангуяа хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо эрс буурсан үзүүлэлттэй байгаа. Одоо манайд 1091 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Н.Алтанхуяг: Үндсэн чиглэлийн биелэлтийн тухай |
|
|
|
|
Friday, 2009 оны 10 сарын 23 |
|
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ
2009 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН
БИЕЛЭЛТИЙН ТУХАЙ
/2009 оны эхний 9 сарын байдлаар/
УИХ-ын Дэд дарга, эрхэм гишүүд ээ!
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын зарим гишүүд, намын бүлгээс гаргасан саналын дагуу 2009 оны Үндсэн чиглэлийн биелэлтийн явцыг эхний 9 сарын байдлаар гаргаж, танхимаараа хэлэлцэн Та бүхэнд танилцуулж байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн эхний 9 сарын биелэлтийн тухай дэлгэрэнгүй материалыг Та бүхэнд тараасан байгаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Б.Долгор: Хямралыг давуу талаа ашиглан даван туулж байна |
|
|
|
|
Friday, 2009 оны 09 сарын 18 |
|
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгортой
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны ажилтан Т.Нэргүйн хийсэн
ярилцлагыг толилуулж байна.
-Засгийн газар эмхлэгдэн байгуулагдаад нэг жил болж байна. Энэ хугацаанд юу юунд голлон анхаарч ажиллав?
-Юуны өмнө Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар
батлуулсны үндсэн дээр хамгийн гол гол зорилтууд нь юу байх, онцлогууд
нь ямар байх вэ гэдгийг маш тодорхой болгосон. Хөтөлбөрт таван үндсэн
зорилтыг дэвшүүлж тэдгээрийгээ хэрэгжүүлэхэд голлон анхаарлаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Зүүн Ази, Номхон далайн бүсийн хурал |
|
|
|
|
Thursday, 2009 оны 09 сарын 03 |
|
ДОХ, СҮРЬЕЭ, ХУМХАА ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ “ГЛОБАЛЬ” САНГИЙН ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН 6 ДАХЬ УДААГИЙН ХУРЛЫГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, ХДХВ/ДОХ-ООС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
“Глобаль” сангийн улс орнуудад хэрэгжиж байгаа хөтөлбөр хариуцсан захирал Эрхэм Вилльям Патон,
Азийн нэгжийн захирал Эрхэм Сварап, Эрхэм зочид төлөөлөгч, хатагтай, ноёдоо
Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа та бүхнийг Монгол Улсад тавтай морилохыг хүсье.
ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх “Глобаль” сангийн дэмжлэгтэй төслүүд Монгол Улсад хэрэгжиж эхэлснээс хойш өдгөө 6 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлсэн хөтөлбөр, арга хэмжээ нь манай улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн үр дүнтэй алхмуудын нэг болсоныг тэмдэглэхэд таатай байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Ё.Отгонбаяр сайдын ярилцлага |
|
|
|
|
Wednesday, 2009 оны 09 сарын 02 |
|
НИЙСЛЭЛД ТАВАН ШИНЭ СУРГУУЛЬ БАРЬЖ, ДОЛООН СУРГУУЛЬД ӨРГӨТГӨЛ ХИЙНЭ
БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр өчигдөр “Шавь” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон юм. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Энэ жилийн хичээлийн зорилт юу вэ?
-Энэ жил 12 жилийн тог¬тол¬цоонд шилжих шилжил¬тийг үргэлжлүүлэх, сурах бичгийн агуулга чанарыг сайжруулах, сургалтын хө¬төл¬бөрийг илүү боловсронгуй болгох, стандартыг шинэчлэх гэсэн зорилт тавьж байгаа. Энэ зорилтуудын хүрээнд багш нарыг давтан сургах, сургалтын стандартыг ши¬нээр хийх ажлыг зохион байгуулна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
| |
|
|