Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг
     
Энэтхэг, Вьетнам, Францын Элчин сайдуудыг хүлээн авч уулзав                          Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа                          ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ                          Иргэдийн санал тогтоол боллоо                          Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа                          Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа                          Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ                          Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө                          Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ                          Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү                         
Нүүр xуудасЕрөнхий cайдХууль эрх зүйн актуудМэдээ мэдээлэлХэрэглэгчийн буланХолбоосуудВэбийн тухайХолбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх

Үйл явдлын мэдээ
“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ ШАЛГАЛТЫН ТАЛААРХИ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ PDF Хэвлэх И-мэйл
Monday, 2010 оны 08 сарын 30

“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХҮНС, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАЛТ ХИЙЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ХИЙГДЭХ ШАЛГАЛТЫН  ТАЛААРХИ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ   

2010.08.30

Монгол улсын Засгийн газраас ЕБС-ийн сурагчдын  нас, бие бялдрын хэрэгцээнд тохирсон, чанар,   эрүүл ахуйн шаардлага хангасан үдийн цайгаар хангах зорилгоор 2006 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж бага ангийн сурагчдыг үдийн цайгаар хангах, зардлыг төрөөс  санхүүжүүлэх шийдвэр гарган мөрдөж байна. Одоогоор ЕБС-ийн 1-5-р ангийн 274000 сурагч  үдийн цайны үйлчилгээнд хамрагдаж байна.
Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан  Монгол улсын шадар сайдын баталсан  удирдамжаар Монгол улсын Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор батлагдсан “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүнс, хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний хангалт хийж буй тендерээр шалгарсан аж  ахуйн нэгжүүд болон Ерөнхий боловсролын сургуулиудад улсын хэмжээнд шуурхай үзлэг шалгалтыг  8-р сарын 30,31–ний өдрүүдэд  хийж  байна.

 

Дэлгэрэнгүй...
 
ЗАСГИЙН ГАЗРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР 2008-2012 PDF Хэвлэх И-мэйл
Friday, 2008 оны 12 сарын 12

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2008 -2012 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
(Монгол Улсын Их Хурлын 2008 оны 35 дугаар тогтоолын хавсралт)

бүрэн эхээр энд дарж татаж авна уу. 
Click
here to download The action plan of the Government of Mongolia 2008-2012 in English
Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2008 оны 46 дугаарт нийтлэгдсэн.


img_3203.jpgУлсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Yндэсний хөгжлийн цогц бодлого, 2008 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцсон МАХН болон Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, эдгээр намуудын Улсын Их Хурлын сонгуулийн дараа байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, бусад намуудын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зарим зорилт, төрийн бус байгууллагын санал, олон улсын байгууллагатай хийсэн баримт бичгүүдийг үндэслэн 2008-2012 онуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлж байна.

Дэлгэрэнгүй...
 
Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт PDF Хэвлэх И-мэйл
Wednesday, 2008 оны 05 сарын 07

Ерөнхий байдал.

Засгийн газрын тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрийг   хэрэгжүүлэх зорилгоор  Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрээр 2007 онд хэрэгжиж байгаа 75 үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулж байна.

Засгийн газраас баталсан Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийсэн дүнг 2007 оны 07 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцээд  Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад яамд хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг болон хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ үе шат бүрийн зорилтуудад хяналт-шинжилгээ, үр дүнд үнэлгээ өгөхөд шаардагдах шалгуур үзүүлэлтүүдийг жил бүрийн эхэнд баталж, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой тусгаж байхыг Засгийн газрын гишүүдэд тус тус өгсөн боловч санхүүжилтийн асуудал болон яамд хоорондын хамтын ажиллагааг сайжруулах үүргүүд хангалттай биелээгүй байна.

Дэлгэрэнгүй...
 
Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК