|
|
Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа |
|
|
|
|
Thursday, 2010 оны 09 сарын 09 |
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн (НҮБХХ) Суурин төлөөлөгч Хатагтай Сезин Синаноглуг 2010 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд С.Батболд хатагтай С.Синаноглуд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчөөр томилогдсонд нь баяр хүргээд, хоёр талын хамтын ажиллагаа амжилттай хөгжсөөр ирснийг уулзалтын эхэнд тэмдэглээд, НҮБ-ын тусламж, дэмжлэг, хамтын ажиллагаа нь манай орны хөгжлийн зорилтуудад ихээхэн хувь нэмэр оруулдаг бөгөөд үүнд Суурин төлөөлөгчийн газар гол үүрэг гүйцэтгэж байгааг хэллээ.
НҮБ-ын Хөгжлийн Тусламжийн Хөтөлбөр нь (UNDAF) Монгол Улсын эн тэргүүний зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх НҮБ-ын системийн стратегийн үйл ажиллагааны хүрээг тодорхойлдог бөгөөд
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Засгийн газрыг ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцлээ |
|
|
|
|
Wednesday, 2010 оны 09 сарын 08 |
|
Малын гоц халдварт шүлхий өвчинд шаардагдах зардлыг шийдлээ
Одоогийн байдлаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Дорнод аймгийн голомт бүхий Матад, Халхгол, Булган сумдын мэдрэмтгий бүх мал, Дорнод аймгийн бусад бүх сум, Сүхбаатар аймгийн бүх сумын үхэр, Хэнтий аймгийн хил залгаа хоёр сумын үхэр, Дорноговь, Өмнөговь аймгийн БНХАУ-тай хил залгаа сумдын бод ,бог мал буюу нийт 1.6 сая малыг вакцинжуулаад байгаа юм байна. Улсын нөөцөд уг өвчнөөс сэргийлэх вакцин дуусаад байгаа аж. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад ,Булган сумдын зааг нутагт өвчтэй зээр, зээрийн сэг зэм их байгаа тухай мэдээллийг аймгуудын мал эмнэлгийн албадаас ирүүлжээ. Энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. Сүхбаатар, Дорнод аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Сүхбаатар аймагт ариутгал, халдваргүйтэл хийх зориулалт бүхий “ ДУК” автомашин нэг, Сүхбаатар аймагт формалин 1176 литрийг улсын нөөцөөс олгож, 2010 оны дөрөвдүгээр улиралд багтаан нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол улсын Шадар сайд М.Энхболдод даалгалаа. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардал болон улсын нөөцөөс олгох автомашин,
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Иргэдийн санал тогтоол боллоо |
|
|
|
|
Tuesday, 2010 оны 09 сарын 07 |
|
Монгол улсын Ерөнхий сайд энэ зуны турш орон нутагт томилолтоор ажилласан билээ. Тэрбээр Засгийн газрын бодлого шийдвэр үйл ажиллагааг иргэддээ мэдээлж, малчдын амьдралыг газар дээр нь очиж танилцсан юм. Засгийн газрын тэргүүн одоогийн байдлаар баруун есөн аймаг буюу Архангай, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайд, говийн дөрвөн аймаг болох Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, төвийн бүсийн Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан –Уул аймгуудад тус тус ажиллаад байна. Иргэдийн Засгийн газартаа итгэх итгэл улам нэмэгдэж, хамтарсан Засгийн газар хамтраад юм хийж чадаж байна гэх урам очсон газар бүрт анзаарагдаж байсныг Ерөнхий сайд баруун аймгуудад ажилласны дараа Засгийн газрын хуралдаан дээр танхимын гишүүддээ мэдээлэл хийхдээ хэлж байсан.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 1 - 4 - 877 |