Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг
     
Энэтхэг, Вьетнам, Францын Элчин сайдуудыг хүлээн авч уулзав                          Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа                          ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ                          Иргэдийн санал тогтоол боллоо                          Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа                          Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа                          Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ                          Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө                          Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ                          Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү                         
Нүүр xуудасЕрөнхий cайдХууль эрх зүйн актуудМэдээ мэдээлэлХэрэглэгчийн буланХолбоосуудВэбийн тухайХолбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх

Үйл явдлын мэдээ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ PDF Хэвлэх И-мэйл
Sunday, 2010 оны 09 сарын 05

pm_in_erdenet.jpg 2010 оны 9 дүгээр сарын 4                                              Эрдэнэт хот
Эрхэм хүндэт Эрдэнэтчүүдээ!
Тавтай сайхан намаржиж байна уу?

Манай улсын 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалтын эзэд болсон Эрдэнэт хотын бүтээлч, хөдөлмөрч иргэд Та бүхэнтэй намрын их ажил хөдөлмөр өрнөж байгаа энэ өдрүүдэд уулзаж байгаадаа баяртай байна.            

 Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд би энэ онд бүх аймгаар явж, орон нутгийн ажил амьдралтай танилцах, Засгийн газраас авч хэрэгжүүлж  байгаа болон хийхээр төлөвлөж буй ажил хэргийн талаар олон түмэндээ танилцуулан, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилго тавин ажиллаж байгаа юм. Энэ зорилгын үүднээс наадмын дараагаас төвийн болон  баруун бүсийн  9 аймаг, мөн говийн 4 аймгаар явж, иргэдтэй уулзаж, ахуй амьдрал, ажил байдалтай нь танилцлаа.

 Энэ удаагийн томилолтоороо манай орны үйлдвэрлэл, газар тариалангийн гол бүс нутгийн аймгуудад ажиллаж байна.

 Манай хөдөөгийн иргэд маань өвөг дээдсийнхээ гал голомтыг залгамжлан өөрийн төрж өссөн нутаг орондоо мэдлэг оюун, ажил үйлсээ зориулан бүтээлчээр хөдөлмөрлөж, ахуй амьдралаа дээшлүүлэх, аймаг, сумаа хөгжүүлэх үйлсэд идэвхийлэн ажиллаж байгаа нь харагдлаа.

Дэлгэрэнгүй...
 
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ PDF Хэвлэх И-мэйл
Friday, 2010 оны 08 сарын 27

  / БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ НЬ НЭГДМЭЛ ЗОРИЛТ МӨН/
2010 оны 8 дугаар сарын 27                               Даланзадгад хот
                                    
Тавтай сайхан намаржиж байна уу, Өмнөговьчууд аа.

 Уудам дэлгэр орны маань өлзийт үүдэн Өмнийн говь нутгийн ард иргэд Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна.
Миний бие Монгол Улсын хамтарсан Засгийн газрын тэргүүнээр томилогдоод яг 10 сар болж байна. Энэ хугацаанд УИХ-ын чуулганы болон Засгийн газрын хуралдаан, ОУ-ын болон  гадаад орны зочин төлөөлөгчдийн айлчлал, ажил хэргийн уулзалт, гадаад томилолт гэрээ хэлэлцээр, иргэд сонгогчдын уулзалт яриа, Үндэсний ба олон улсын хурал гээд онцгой нөхцөл байдал ба цаг үеийн шуурхай ажил хэрэг гэсээр орон нутгийн ард иргэдтэйгээ уулзаж учрах боломж нөхцөл хомс байлаа.
 Орон нутгийн хөгжил, хөдөөгийн хүн ардын нийгмийн асуудал Засгийн газрын онцгой анхааралд байсаар ирсэн, байх ч болно гэдгийг хэлье.

Дэлгэрэнгүй...
 
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАХДАА ХЭЛСЭН ҮГ PDF Хэвлэх И-мэйл
Tuesday, 2010 оны 08 сарын 24

pm_speech_dornogovi.jpg  /Аж үйлдвэржүүлэх бодлого- улс орны хөгжлийг шинэ шатанд гаргана/

 Домог түүхийн өлгий, эрдэс баялагийн уурхай болсон энэ сайхан нутгийн эзэд Дорноговьчууд Та бүхнийхээ амар амгаланг айлтган, хувиасаа болон хамт яваа нөхдийнхөө халуун дотно мэндийг дэвшүүлье.

 Төр засгийн тэргүүн нар орон нутагт ажиллаж ард иргэдтэйгээ уулздаг нь тогтсон жишиг боловч энэ удаагийн уулзалт Та бидний хувьд анхных гэдгээрээ онцлог. Бас өргөн бүрэлдэхүүн яваа нь аливаа асуудлыг ажил хариуцсан Засгийн газрын гишүүн болон холбогдох албан тушаалтанд шууд тавих боломжийг Та бүхэнд олгож байгаагаараа онцлог.

 Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд би  энэ онд хөдөөгийн бүх аймгаар явж, орон нутгийн ажил амьдралтай танилцах,  Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа болон хийхээр төлөвлөж буй ажил хэргийн талаар олон түмэндээ танилцуулан, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилго тавин ажиллаж байгаа юм. Энэ зорилгын үүднээс наадмын дараагаас төвийн болон  баруун бүсийн  9 аймгаар 20-иод хоног  албан томилолтоор явж, 5000 км замыг туулан 6300 гаруй иргэнтэй уулзаж, ахуй амьдрал, ажил хэрэгтэй танилцаад   ирсэн.

Дэлгэрэнгүй...
 
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАХДАА ХЭЛСЭН ҮГ PDF Хэвлэх И-мэйл
Friday, 2010 оны 08 сарын 13

pm_speech_uwurhangai.jpg/Хөгжлийн төлөө Хүн хамгийн үнэт баялаг/
2010.08.14
 Сайн байцгаана уу, Эрхэм хүндэт иргэд ээ.
 Онгод найргийн унаган авъяастан, энэ нутгийн уугуул их найрагч Дэндэвийн Пүрэвдорж гуайн магтан бахдан шүлэглэсэн Хөвч ногоон хангай, хөшиг номин тал, уудам цэнхэр говь хосолсон улс монголын галавт нутгийг эзэгнэгхэн суугаа хөдөлмөрч хичээнгүй, оюунлаг авъяаслаг Өвөрхангайчууддаа Засгийн газрын тэргүүний хувиасаа болон хамт яваа албаны нөхдийн халуун дотно мэндийг дэвшүүлье.
 Орон нутагт ажилласан бидний олон хоногийн томилолт маань Өвөрхангайгаар эхэлж бас өндөрлөж байна. Эхлэл нь эртний түүхт нийслэл Хархорин, бариа нь домогт Арвайхээрээр овоглосон хот. Ердийн нэг тохиолдол биш ерөөл бэлэгдэлтэй гэж бодож байна.

Дэлгэрэнгүй...
 
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАХДАА ХЭЛСЭН ҮГ PDF Хэвлэх И-мэйл
Wednesday, 2010 оны 08 сарын 11

pm_speech_baynhongor.jpg/Бүх шатанд хариуцлагыг дээшлүүлснээр бүтээн байгуулалтын зорилтыг амжилттай хэрэгжүүлнэ/

2010.08.11
 Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт иргэдээ!
 Та бүхнээр уламжлан Баянхонгорчууддаа Засгийн газрын өмнөөс болон хувиасаа, мөн аян замын уртад хамт яваа ажлын хэсгийнхнийхээ чин сэтгэлийн мэндийг дэвшүүлж, сайн сайхныг хүсье.
 Орон нутагт ажиллах олон хоногийн томилолт өндөрлөх дөхөж, аяны жолоо нийслэлийн зүг эргэж, ар дахь ажилдаа яарч байгаа энэ мөчид Хонгор нутгийн Та бүхэнтэйгээ уулзаж байна. Уулзалт яриа маань намрын тэргүүн сарын эхэн өдөр тохиож буй учир ажил хэргийн яриагаа эндээс эхэлье гэж бодож байна.
 Намрын сар найм биш гэсэн үг бий. Найр хурим, наадам цэнгээн бүхий намрын налгар өдрүүдэд арын ажлаа, өвлийн бэлтгэлээ мартаж болохгүй гэсэн өвгөдийн сануулга, ардын ухаан биз ээ. 
 

Дэлгэрэнгүй...
 
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ PDF Хэвлэх И-мэйл
Monday, 2010 оны 08 сарын 09

pm_speech_zawxan.jpg(Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх нь ажилгүйдэл, ядуурлыг туулах бодит гарц мөн)
  
2010 оны 8 дугаар сарын 9-ний өдөр                                        Улиастай хот
Энд хүрэлцэн ирсэн Эрхэм хүндэт иргэд ээ,
Монгол орны оройн дээд ариун шүтээн Отгонтэнгэр хайрхан уулаа олон үеэрээ тахин шүтэж, энэ сайхан нутагтаа эзэн нь болж, энх тунх, эрх чөлөөтэй аж төрөн суугаа Завхан нутгийн зон олон Та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье.
Мөн намайг нааш гарахад биечлэн уулзан, нутаг ус, хүн зоныхоо тухай, орон нутгийн хэтийн хөгжлийн тухай санаа бодлоо илэрхийлж, санал, зөвлөмжөө хэлсэн Монгол Улсын 2 дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди гуайн нутгийн олон Та бүхэндээ хандсан чин сэтгэлийн мэндийг уламжилъя.
Миний бие хамтарсан Засгийн газрын тэргүүний хариуцлагатай албанд томилогдоод 9 сарын нүүр үзэж байна.
Ажил хүлээн авснаас хойш улсын төсвөө батлуулах, улс орны өмнө тулгамдсан болон цаг үеийн яаралтай ажлууд, төр засгийн бодлого чиглэл, хөтөлбөр төслүүдийг   Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулах гээд цаг хугацаатай уралдан ажиллалаа. Хоёр талын болон олон талын хэлэлцээ тохирооны дагуу хэд хэдэн гадаад томилолтыг үр дүнтэй хийгээд байна.

Дэлгэрэнгүй...
 
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН УУЛЗАЛТАНД ХЭЛСЭН ҮГ PDF Хэвлэх И-мэйл
Friday, 2010 оны 08 сарын 06

pm_speech_govi-altai.jpg   Эрхэм  хүндэт Алтайчууд аа, Ард иргэд ээ,

   Та бүхэн тавтай сайхан зусаж  байна уу.

         Өндөр сүрлэг Алтайн уул шигээ алдар гавъяаны замналтай, өргөн уудам говь шигээ уужим тэнүүн сэтгэлтэй Говь-Алтайчууд Та бүхэнтэй нүүр тулан уулзаж ярилцах завшаан олдож  байгаад  туйлын  баяртай байна.
Та бүхэн саяхан аймаг байгуулагдсаныхаа  түүхт 70 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ. Хэдийгээр аймгийн 70 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээнд ирж оролцож амжаагүй ч гэсэн  түүхт ойн баяр, наадмын чимээ төдийлөн алсраагүй, уралдсан хурдан хүлгийн хөлс хатаж амжаагүй байгаа энэ цаг үед Говь-Алтай аймагт ирсний хувьд Засгийн газрынхаа нэрийн өмнөөс Говь-Алтай аймгийн нийт ард иргэд Та бүхэндээ түүхт ойн баярын халуун мэндийг дэвшүүлж, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
        Эх орны маань  баруун урд  хязгаарын  уудам их газар нутагт  аж төрөн амьдарч байгаа Та бүхний өвөг дээдэс, мөн өнөө үеийнхний дундаас улсынхаа тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгчид, нэрт зохиолч, соён гэгээрүүлэгчид, төр нийгмийн зүтгэлтэнүүд, ардын армийн генералууд, эрдэмтэн мэргэд, хөдөлмөрийн сайчууд олон арваараа төрөн гарсан билээ. Эх оронч, хөдөлмөрч энэ сайхан уламжлал нэр төрөөрөө Та бүхэн бахархах бүрэн эрхтэй.   

Дэлгэрэнгүй...
 
More...
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 27 - 118
Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК