Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг
     
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ                          Иргэдийн санал тогтоол боллоо                          Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа                          Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа                          Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ                          Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө                          Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ                          Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү                          Шадар сайд Энэтхэгийн ҮАБЗ-ийн Тагнуулын нэгдсэн хорооны даргыг хүлээн авч уулзлаа                          С.Батболд: Өрсөлдөх чадвартай боловсрол эзэмших нь юунаас чухал                         
Нүүр xуудасЕрөнхий cайдХууль эрх зүйн актуудМэдээ мэдээлэлХэрэглэгчийн буланХолбоосуудВэбийн тухайХолбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх
Нүүр arrow Нүүр xуудас

Нүүр xуудас
Засгийн газрыг ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцлээ PDF Хэвлэх И-мэйл
Wednesday, 2010 оны 09 сарын 08

government_reunion.jpgМалын гоц халдварт шүлхий өвчинд шаардагдах зардлыг шийдлээ
Одоогийн байдлаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд  Дорнод аймгийн голомт бүхий Матад, Халхгол, Булган сумдын мэдрэмтгий бүх мал, Дорнод аймгийн бусад бүх сум, Сүхбаатар аймгийн бүх сумын үхэр, Хэнтий аймгийн хил залгаа хоёр сумын үхэр, Дорноговь, Өмнөговь  аймгийн БНХАУ-тай хил залгаа сумдын бод ,бог мал буюу нийт 1.6 сая малыг вакцинжуулаад байгаа юм байна. Улсын нөөцөд уг өвчнөөс сэргийлэх вакцин дуусаад байгаа  аж.  Түүнчлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад ,Булган сумдын зааг нутагт өвчтэй зээр, зээрийн сэг зэм их байгаа тухай мэдээллийг аймгуудын мал эмнэлгийн албадаас ирүүлжээ. Энэ асуудлыг өнөөдрийн   Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж,  малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. Сүхбаатар, Дорнод аймагт  мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Сүхбаатар аймагт ариутгал, халдваргүйтэл хийх зориулалт бүхий “ ДУК” автомашин нэг, Сүхбаатар аймагт формалин 1176 литрийг улсын нөөцөөс олгож, 2010 оны дөрөвдүгээр улиралд багтаан нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол улсын Шадар сайд М.Энхболдод даалгалаа. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардал болон улсын нөөцөөс олгох автомашин,

Дэлгэрэнгүй...
 
Иргэдийн санал тогтоол боллоо PDF Хэвлэх И-мэйл
Tuesday, 2010 оны 09 сарын 07

pm_malchid_ereg.jpgМонгол улсын Ерөнхий сайд энэ зуны турш орон нутагт томилолтоор ажилласан билээ. Тэрбээр   Засгийн газрын бодлого шийдвэр үйл ажиллагааг иргэддээ  мэдээлж, малчдын амьдралыг газар дээр нь очиж танилцсан юм. Засгийн газрын тэргүүн  одоогийн байдлаар баруун есөн аймаг буюу Архангай, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайд, говийн дөрвөн аймаг болох Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, төвийн бүсийн Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан –Уул аймгуудад тус тус ажиллаад байна. Иргэдийн Засгийн газартаа итгэх итгэл улам нэмэгдэж, хамтарсан Засгийн газар хамтраад юм хийж чадаж байна гэх урам очсон газар бүрт анзаарагдаж байсныг Ерөнхий сайд баруун аймгуудад ажилласны дараа Засгийн газрын хуралдаан дээр  танхимын гишүүддээ  мэдээлэл хийхдээ хэлж  байсан.

Дэлгэрэнгүй...
 
Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа PDF Хэвлэх И-мэйл
Monday, 2010 оны 09 сарын 06
pm_in_bulgan.jpgМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрөгч амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутаг Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, иргэд, тариаланчдаа сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Ерөнхий сайдын албан томилолтын бүрэлдэхүүнд Засгийн газрын зарим сайд нар, яам, харьяа байгууллагын удирдлагууд багтаж ажиллалаа.
С.Батболд: Гурил экспортлогч орон болох боломж манай улсад байна
“Атрын 3 дугаар аян”-ы Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хамтарсан Засгийн газар хүн амынхаа гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавьж тодорхой олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн бодит үр дүн гарч байна гэж тариаланчид ярьж байна.
Энэ онд  330 гаруй мянган тонн улаан буудай хураан авна гэсэн тооцоог ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд гаргажээ. Төлөвлөсөн ургацаа авах боломжтой гэж тариаланчид гүйцэтгэх засаглалын тэргүүнд тайлбарлаж байсан юм.
Ийм хэмжээний ургацаар 250 мянга орчим тн гурил үйлдвэрлэж, эх орныхоо гурилын хэрэгцээг бүрэн хангана гэдэгт итгэлтэй байна. Үүгээр зогсохгүй үр тариа, гурил экспортлогч орон болох боломж ч манай улсад бүрэн байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн ундарга” ХХК болон Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Ундрагч” ХХК-ийн ургац хураалтын явцтай танилцах үеэрээ онцоллоо. 
Дэлгэрэнгүй...
 
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа PDF Хэвлэх И-мэйл
Monday, 2010 оны 09 сарын 06

pm_uulzalt_oron_nutag.jpgНаадмын дараагаас төвийн болон баруун бүсийн 9 аймаг, мөн говийн 4 аймагт албан томилолтоор ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын энэ удаагийн томилолт  үйлдвэрлэл, газар тариалангийн гол бүс нутгууд болох Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт үргэлжиллээ. 
Засгийн газрын тэргүүн С.Батболд иргэдтэй уулзах үеэрээ “Олон түмэнтэйгээ уулзаж, та нарынхаа саналыг сонсож байгаа нь Засгийн газрын ажлын нэгэн хэлбэр юм” гэлээ. 
Орон нутгийн иргэдийн сэтгэлийг зовоож буй гол асуудал нь ажлын байрны хүрэлцээ бага байгаагаас залуучууд ажил эрхлэхгүй байгаа явдал юм. Тиймээс ахмадуудын тэтгэврийн мөнгөөр амьдралаа залгуулж буй айлууд олон байна. Үүний зэрэгцээ монгол залуучуудын ажлын байрыг гадаадын ажилчид эзлээд байгаад бухимдах иргэд олон байлаа.  

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 4 - 875
Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК