Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 10 сарын 02, Бямба гариг
     
Нүүр xуудас Ерөнхий cайд Хууль эрх зүйн актууд Мэдээ мэдээлэл Хэрэглэгчийн булан Холбоосууд Вэбийн тухай Холбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх

left_banner_background.jpg

Нүүр arrow Ерөнхий cайд arrow Сайд нар ярьж байна arrow Шадар сайдын хэлсэн үг

Шадар сайдын хэлсэн үг PDF Хэвлэх И-мэйл
Monday, 2009 оны 12 сарын 21

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ТӨВ, ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНД ШАДАР САЙД М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая

Мэргэжлийн хяналтын салбарын  үйл ажиллагааны чанар, үр дүн, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх бодлогын хүрээнд Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтуудыг үе шаттайгаар ханган биелүүлэхийн тулд 2009 онд салбарын хуулиудын уялдаа холбоог сайжруулах, холбогдох стандартуудыг шинэчлэх, хяналт шалгалтын  гүйцэтгэлийн үр дүнг дээшлүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хүрээг өргөжүүлж, бодлогын зорилтын хэрэгжилт, үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, улсын байцаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, төв, орон нутгийн лабораториудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр шинэчлэн тоноглож, хүчин чадлыг нэмэгдүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ.

Дээрх зорилтуудын хүрээнд зохион байгуулсан ажлууд эхнээсээ тодорхой үр дүнд хүрч эхэлж байна.

Мэргэжлийн хяналтын салбарын үйл ажиллагааны шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд Засгийн газрын болон олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн дэмжлэгийг авах зорилгоор Мэргэжлийн хяналт шалгалтын салбарыг 2016 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний төслийг Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, бусад салбарын бодлогын баримт бичигт нийцүүлэн боловсруулаад байна.

Мөн бизнесийн хяналтыг хөнгөвчлөх чиглэлээр Олон улсын санхүүгийн корпорацийн санхүүжилттэйгээр хэрэгжиж байгаа “Бизнесийн хяналтын шинэчлэл”-ийн төсөл бол Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа төсөл юм. Энэ төслийн удирдах зөвлөлийн даргаар миний бие ажиллаж байгаа. Уг төслөөр бол Мэргэжлийн хяналтын байгууллага дэлхийн хөгжилтэй улс орнуудад яг ямар байдаг вэ? Мэргэжлийн хяналтын байцаагч нар үндсэн нэгж дээр очоод хэрхэн ажилладаг вэ? гэдгийг дэлхий нийтийн жишигт нийцсэн байдлаар нь бидэнд гаргаж өгөх чиглэлтэй төсөл юм. Энэ төсөл болон бусад гадны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төслүүдийг үр дүнтэй болгох асуудал дээр удирдлага Та бүгд анхаарч ажиллах шаардлагатай байна.

Улсын байцаагчдын ёс зүй, харилцааны соёл, нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн, “Мэргэжлийн хяналтын ёс зүйн хорооны дүрэм”-ийг шинээр боловсруулан батлаж үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байгааг Та бүхэн мэдэж байгаа.

Мэргэжлийн хяналтын үйл ажиллагааны ил тод, шударга байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг багасгах зорилгоор МХЕГ-т цахим сүлжээнд суурилсан “Сургалт, мэдээлэл, үйлчилгээний төв”-ийг шинээр байгуулсан нь, Засгийн газрын бодлого, шийдвэртэй нийцэж байгаа юм.

Дэлхийн улс орнуудыг цочоосон томуугийн А хүрээний (H1N1) вирусийн халдвар манай оронд 10 дугаар сард илэрч хурдацтай тархаж орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байх үед  мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн байгууллагууд халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, зөвлөгөө зөвлөмж өгөхөд чиглэлээр хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажилласнаар халдварын тархалтыг зогсооход тодорхой үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.

Миний бие мэргэжлийн хяналтын үйл ажиллагааны чанар, үр дүнгийн талаарх нийгмийн үнэлэмжийг тодорхойлоход иргэдийн оролцоог хангах  зорилгоор “Мэргэжлийн хяналтын асуудлаар Шадар сайд иргэдээ сонсож байна” уриан дор нээлттэй өдөрлөгийг Та бүхний оролцоотойгоор энэ оны 6 дугаар сард улс орон даяар амжилттай зохион байгуулж, нийт ард иргэдийн санал бодлыг сонссон билээ.

Энэ нээлттэй хэлэлцүүлгийн үеэр мэргэжлийн хяналтын байгууллагын болон улсын байцаагчийн үйл ажиллагааны төвшин, улсын байцаагчийн ёс зүй, ил тод байдлын ерөнхий хандлагыг илэрхийлж болох мэдээллийн нээлттэй байдал, хяналт шалгалтын давхардал, хийгдсэн хяналт шалгалтын үр өгөөж, улсын байцаагчийн өгч байгаа мэргэжлийн болон хууль эрх зүйн зөвлөгөөний чанар, улсын байцаагчийн харилцааны соёл, үйл ажиллагааны шудрага байдлын зэрэг  багц үзүүлэлтээр улсын хэмжээнд хэрэглэгчдээс авсан нэгдсэн санал асуулгын дүнгээр мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны эерэг үнэлгээ дөнгөж 37.8 хувь, улсын байцаагчдын үйл ажиллагааны эерэг үнэлгээ 40.0 хувьтай дүн гарч байсныг анхааралтай судалж, дүгнэлт хийвэл зохих асуудал юм.

Засгийн газраас мэргэжлийн хяналтын салбарын үйл ажиллагааны талаар дэвшүүлсэн зорилтуудыг бүрэн ханган биелүүлэхийн тулд Та бид нар дараахь асуудлуудыг ойрын хугацаанд хамтран шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд:

1.Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг төрийн хяналтын үйлчилгээг ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид илүү ойр дөт байлгах, төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын эрх үүрэг, хариуцлагын ялгаа заагийг оновчтой тодорхойлж тогтоох, хяналт шалгалтын болон ажил үүргийн давхардлыг арилгах чиглэлээр өөрчилж боловсронгуй болгох шаардлагатай байна. Энэ чиглэлээр 2008 онд зарим ахиц дэвшил гарсан хэдий ч дахин нягталж үзэх, анхан шатны  мэргэжлийн хяналтын байгууллагын эрх мэдлийг өргөтгөх нь зүйтэй гэж үзэж байна.
2.Мөн сүүлийн жилүүдэд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын чанар, хугацаан дээр онцгой анхаарах ёстой. Орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллага орон нутгийн засаг захиргааны байгуулагуудтай  хамтран хөрөнгө оруулалтын ажлын үр дүнг дээшлүүлэх асуудал дээр Та бүгд бодлого боловсруулж, ажиллаарай.
3.Салбарын хуулиудын хийдэл, давхардлыг арилгаж, мэргэжлийн хяналт шалгалтын эрх зүйн орчинг сайжруулахын тулд Барилгын тухай хууль, Автозамын тухай хууль, Эрчим хүчний тухай, Худалдааны зохицуулалтын тухай, Экологийн хохирлын тухай, Хүнсний аюулгүй байдлын тухай зэрэг 10 гаруй хуулийг шинээр батлах, Захиргааны хариуцлагын тухай, Стандартчилал хэмжил зүйн тухай, Байгаль орчны багц хууль зэрэг 20 гаруй хуулийг шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулахын зэрэгцээ Төрийн хяналт шалгалтын тухай хуульд мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны онцлог, шаардлагыг илүү нарийвчлан тусгах нь зүйтэй гэж үзэж байна.
4. Аливаа стандарт нь хөгжлийн хөдөлгөгч хүч, үйл ажиллагааны хэм хэмжээ байх шаардлагад нийцүүлэн бизнес эрхлэгчдэд чөдөр тушаа, саад болж байгаа стандартуудад шүүлт хийсний үндсэн дээр шинээр боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох 320 гаруй стандартын жагсаалтыг МХЕГ-аас гаргаж холбогдох яам, СХЗГ-т хүргүүлснийг нэн даруй судалж, шийдвэрлэх шаардлагатай байна.
5. Бизнесийн ч, төрийн ч бүх байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, байгууллагадаа дотоодын хяналтын зөв механизм бүрдүүлж үйл ажиллагаагаа өөрсдөө хянаж, бүх шатанд үүрэг, хариуцлагаа эрс дээшлүүлэн ажиллаж чадвал хөндлөнгийн хяналт шалгалтын давхардал, давтамжийг ихээхэн багасгах боломжтойг тэдэнд бүрэн ойлгуулж, дэмжин ажиллах нь зүйтэй байна.
6. Мэргэжлийн хяналтын статистик мэдээллийн тогтолцоог бий болгож  иргэд, олон нийтэд ил тод мэдээлэх, төв орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлж иргэдэд нээлттэй үйлчлэхийн зэрэгцээ системийн хэмжээнд мэдээллийн сүлжээ, программ хангамжийг сайжруулан хилийн боомтуудыг онлайн бүртгэл хяналтын системд холбож, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангаж ажиллах нь тулгамдсан асуудлын нэг гэж үзэж байна.
7. Мэргэжлийн хяналтын бүх шатны байгууллагын хувьд зайлшгүй анхаарч үзэх нэг асуудал бол улсын байцаагчийн харилцааны соёл, ёс зүйг дээшлүүлж иргэддээ төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, дарамт шахалт, хүнд сурталгүй үзүүлж, авлигаас ангид байлгах арга хэмжээ авах явдал юм. Хүнд суртал гаргах, авлигад өртөх явдал цөөн ч гэсэн байгааг таслан зогсоож, мэргэжлийн хяналтын нийт байцаагчийн нэр хүндийг сэвтүүлдэг ийм үйлдэлтэй хатуу тэмцэл хийх ёстой.
8. Мэргэжлийн хяналтын байгууллагын системд “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр” боловсруулан баталж, улсын байцаагчдын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн түвшинг тасралтгүй дээшлүүлэх чиглэлээр хийх ажил багагүй байгааг бас анхаарах нь зүйтэй. Энэ хөтөлбөрийн хүрээнд улсын байцаагчдын нийгмийн асуудал, ажиллах нөхцөл, баталгааг сайжруулах талаар бодитой ажил зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна.

Цаашид мэргэжлийн хяналтын шинэчлэлийн бодлогыг амьдралд хэрэгжүүлэн 2010 онд мэргэжлийн хяналтын салбарын үйл ажиллагааны чанар, үр дүнд нийгэмд мэдрэгдэхүйц ахиц, дэвшил, өөрчлөлт гаргахад бидний үйл ажиллагааны хүсэл зориг, шуурхай ажиллагаа, зөв зохион байгуулалтаас гадна хувийн хэвшил-төрийн байгууллагын харилцан ойлголцол, нийгмийн түншлэл, хамтын ажиллагааны зөв механизмыг бүрдүүлэн бизнес, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн тогтолцоог хүнд сурталгүй, шуурхай болгох асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг нийгмийн зүгээс шаардаж байгааг анхаарах хэрэгтэй байна.

Сүүлийн жилүүдэд хэд хэдэн орон нутгийн нэгжүүдэд нэгдсэн шалгалт хийсэн байгаа. Шалгалтаар тэр аймагт гарсан зөрчил дутагдал ганцхан тэр нутаг дэвсгэрт байгаа гэж ойлгож болохгүй юм. Монгол Улсын нутаг бүх нутаг дэвсгэр, бүх байгууллагад эдгээр зөрчлүүд байгаа гэж ойлгон тухайн гарсан алдаа дутагдлыг засаж залруулах, акт тавин хохирлыг барагдуулахын зэрэгцээгээр дахин гаргахгүй байх ямар эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой вэ гэдэг дээр өнөөгийн нөхцөлд нийцсэн шинэ эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудал дээр анхаарч ажиллах ёстой. Зөвхөн нэг талыг барьж ажиллаж болохгүй. Шинээр ямар төрлийн эрх зүйн акт бий болгох шаардлагатай байна вэ гэдгийг Засгийн газар, УИХ-ын түвшинд мэдрүүлж байх шаардлагатай. Тиймд эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал дээр анхаарч ажиллаарай.

Түүнээс гадна хяналт шалгалтын төлөвлөлтийн хуучин арга барилаасаа аль болохоор татгалзаж, тухайн ажил үйлчилгээний экологийн болон хүний эрүүл мэндийн аюулгүй байдалд хийсэн эрсдлийн үнэлгээнд тулгуурлан зайлшгүй шаардлагатай, эгзэгтэй цэгийн хяналт, шалгалтыг холбогдох бүх хууль, дүрэм, журам, стандарт, норм, нормативын дагуу тогтоосон хяналтын хуудсаар хэрэгжүүлж, үр дүнг  шинжлэх ухааны үндэслэлтэйгээр онолын өндөр түвшинд дүгнэн гаргадаг болгох арга барилд шилжих зайлшгүй шаардлага гарч байгааг анхааруулж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.


 
< Өмнөх   Дараах >

uuzlalt.jpg

Цаг агаар

ub

Хотуудын 5 хоногийн урьдчилсан мэдээ

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

10 хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм  

Сарын цаг агаарын урьдчилсан мэдээ 

Улирлын цаг агаарын ерөнхий төлөв

     

    Вэб Тоолуур

    Та манай 1 -дэх зочин.
    mod_vvisit_counter Өнөөдөр
    mod_vvisit_counter Өчигдөр
    mod_vvisit_counter Энэ 7 хоногт
    mod_vvisit_counter Энэ Сард
    mod_vvisit_counter Нийт хандалт 1
    Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК