Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 05 сарын 14, Баасан гариг
     
Нүүр xуудас Ерөнхий cайд Хууль эрх зүйн актууд Мэдээ мэдээлэл Хэрэглэгчийн булан Холбоосууд Вэбийн тухай Холбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх

left_banner_background.jpg

Нүүр arrow Ерөнхий cайд arrow Үйл явдлын мэдээ arrow С.Батболд: Бидний хамтын зүтгэл үр дүнгээ өгөх нь эргэлзээгүй

С.Батболд: Бидний хамтын зүтгэл үр дүнгээ өгөх нь эргэлзээгүй PDF Хэвлэх И-мэйл
Friday, 2010 оны 04 сарын 30
pm_with_the_sukhbaatars_for_web.jpg       Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010.04.30-нд “Сүхбаатар аймаг-хөрөнгө оруулалт, хөгжлийн төлөө чуулган”-д оролцож үг хэллээ.
      Тэрбээр Монгол Улсын өнцөг булан бүрээс болон наран ургах их талын Сүхбаатар нутгаас хүрэлцэн ирж цугларан улс орон, аймаг, бүс нутгаа хөгжүүлэх зорилгын төлөө ухаан бодлоо уралдуулан зөвшилцөж буй Та бүхэнд талархал илэрхийлэхийн сацуу зөвлөлгөөнөөс гарах шийдвэр, хүрэх үр дүнгийн төлөө нэн хариуцлагатай хандахыг хүсье.
      Монгол Улсын Засгийн газар улс орон, бүс нутгаа хөгжүүлэх цогцолбор зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа энэ үед та бүхэн хуран чуулж буй нь сайн хэрэг юм. Та бүхэн орон нутагтаа төмөр зам тавих, авто зам барих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар ажлын байр бий болгох зорилтын талаар хэлэлцэж байгаа нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх оновчтой алхам болж байна хэмээн үзэж байна.
      Мөн түүх намтраар арвин үзэсгэлэнт Сүхбаатар нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгааг анхааран судлан үзэж,  боломж, бааз суурь, туршлага дадлагадаа түшиглэн үр ашиг, ач холбогдлыг нь харгалзан шинэ бодлого боловсруулан хэрэгжүүлэх зорилт тавин ажиллах хэрэгтэй. Энэ бол нэг томоохон хөшүүрэг байх болно.

     Зүүн бүсийн хилээр хөрш орнуудтай Консулын харилцаа хөгжүүлэх бодлого баримтлан холбогдох яаманд үүрэг чиглэл өгөгдсөн. Тиймээс энэ үүргийг ажил хэрэг болгох талаар ГХЯ, холбогдох албан тушаалтнууд шуурхай арга хэмжээ авч  ойрын хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй. Мөн энэ чиглэлд авто зам барих хөтөлбөр, төсөл боловсруулж байгаа бөгөөд анхааран ажиллах шаардлагатай байна. Засгийн газар ч, Ерөнхий сайд миний хувьд ч дэмжлэг үзүүлэх болно.
Танай энэ чуулган бусад аймаг, бүс нутгийн хөгжлийн чиглэлийг тодорхойлоход жишиг болохуйц арга хэмжээ болно гэдэгт итгэж байна. Бидний хамтын зүтгэл үр дүнгээ өгөх нь эргэлзээгүй хэмээн хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. 2010.04.30

 
< Өмнөх   Дараах >

uuzlalt.jpg

Цаг агаар

ub

Хотуудын 5 хоногийн урьдчилсан мэдээ

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

10 хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм  

Сарын цаг агаарын урьдчилсан мэдээ 

Улирлын цаг агаарын ерөнхий төлөв

     

    Вэб Тоолуур

    Та манай 1018087 -дэх зочин.
    mod_vvisit_counter Өнөөдөр 645
    mod_vvisit_counter Өчигдөр 1274
    mod_vvisit_counter Энэ 7 хоногт 9143
    mod_vvisit_counter Энэ Сард 26503
    mod_vvisit_counter Нийт хандалт 1018087
    Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК