Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 05 сарын 14, Баасан гариг
     
Нүүр xуудас Ерөнхий cайд Хууль эрх зүйн актууд Мэдээ мэдээлэл Хэрэглэгчийн булан Холбоосууд Вэбийн тухай Холбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх

left_banner_background.jpg

Нүүр arrow Ерөнхий cайд arrow Үйл явдлын мэдээ arrow Сонгуулийн хуулийн төслийн талаар санал солилцов

Сонгуулийн хуулийн төслийн талаар санал солилцов PDF Хэвлэх И-мэйл
Monday, 2010 оны 05 сарын 10
songuuliin_for_web.jpgМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Акбар Усмани, Австралийн Үндэсний Их Сургуулийн улс төрийн ухааны багш, профессор, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн төслийн олон улсын зөвлөх Бэнжамин Райли нарыг 2010 оны 5-р сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд УИХ-аар хэлэлцэх гэж байгаа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслүүдийн ач холбогдлын талаар санал солилцов.

Тэрээр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс Монгол Улсын сонгуулийн тогтолцоог шинэчлэхэд зөвлөмж үзүүлэх төсөл хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улс Парламентын сонгуулийн мажоритар, пропорционал, холимог аль ч хэлбэрийг сонгосон дагалдах эрх зүйн зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлагатай байгааг онцлов.


Мөн Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх явдал нь нийгмийн сэтгэлгээ, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх асуудалтай нягт холбоотой байна гэдгийг тэмдэглэлээ.

А.Усмани Монгол Улсын сонгуулийн тогтолцооны шинэчлэлийн ажилд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр тусламж үзүүлэхэд бэлэн гэв.

Б.Райли Монголын эрх зүйн систем, газар нутаг, засаг захиргааны онцлогийг харгалзан үзэж сонгуулийн тойргуудыг тодорхой хэмжээгээр хадгалах нь зүйтэй гээд Монголын улс төрийн системийн хувьд хоёр намын тогтолцоонд шилжих нь ач холбогдолтой бөгөөд ардчилал шинээр тогтоосон улс орнуудын дийлэнх нь энэ практикийг хэрэгжүүлэхийг зорьж байгааг Ерөнхий сайдад уламжиллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 
< Өмнөх   Дараах >

uuzlalt.jpg

Цаг агаар

ub

Хотуудын 5 хоногийн урьдчилсан мэдээ

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

10 хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм  

Сарын цаг агаарын урьдчилсан мэдээ 

Улирлын цаг агаарын ерөнхий төлөв

     

    Вэб Тоолуур

    Та манай 1018088 -дэх зочин.
    mod_vvisit_counter Өнөөдөр 646
    mod_vvisit_counter Өчигдөр 1274
    mod_vvisit_counter Энэ 7 хоногт 9144
    mod_vvisit_counter Энэ Сард 26504
    mod_vvisit_counter Нийт хандалт 1018088
    Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК