Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 05 сарын 14, Баасан гариг
     
Нүүр xуудас Ерөнхий cайд Хууль эрх зүйн актууд Мэдээ мэдээлэл Хэрэглэгчийн булан Холбоосууд Вэбийн тухай Холбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх

left_banner_background.jpg

Нүүр arrow Ерөнхий cайд arrow Үйл явдлын мэдээ arrow МОНГОЛ УЛС 50 000 АМ ДОЛЛАР ХАНДИВЛАЛАА

МОНГОЛ УЛС 50 000 АМ ДОЛЛАР ХАНДИВЛАЛАА PDF Хэвлэх И-мэйл
Monday, 2010 оны 05 сарын 10
    Монгол Улсын Шадар сайд М.Энхболд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юү Хонгяог 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав.
    2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баруун хойд Хятадын Цинхай мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, 2200 гаруй хүн амь үрэгдэж, 100 000 хүн орон гэргүй болсон билээ.
Монгол Улсын Засгийн газар энэхүү байгалийн гамшгийн хор хохирлыг арилгахад зориулж БНХАУ-ын Засгийн газарт 50 000 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдсэн бөгөөд Монгол Улсын шадар сайд тусламжийг гардуулан өглөө.
Тэрбээр Монгол Улсад нүүрлэсэн цас, зудын гамшгийг гэтлэн давахад Хятадын тал багагүй хэмжээний тусламж үзүүлж байсныг дурдаад, хоёр улс хүнд хэцүү цагт бие биендээ тусалж ирснийг онцлов.
    Элчин сайд Хятадын ард түмэн, Засгийн газрын өмнөөс талархал илэрхийлээд, тусламжийн хөрөнгийг газар хөдлөлтийн гамшгийн хор хохирлыг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсан талаар эргэж мэдэгдэнэ гэж хэллээ. 
    Мөн уулзалтын үеэр Монгол Улсын шадар сайд М.Энхболд, Элчин сайд Юү Хонгяо нар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Вэнь Зябаогийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалынх нь бэлтгэл ажлын талаар хэлэлцэж, санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 
   


 
< Өмнөх   Дараах >

uuzlalt.jpg

Цаг агаар

ub

Хотуудын 5 хоногийн урьдчилсан мэдээ

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

10 хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм  

Сарын цаг агаарын урьдчилсан мэдээ 

Улирлын цаг агаарын ерөнхий төлөв

     

    Вэб Тоолуур

    Та манай 1018088 -дэх зочин.
    mod_vvisit_counter Өнөөдөр 646
    mod_vvisit_counter Өчигдөр 1274
    mod_vvisit_counter Энэ 7 хоногт 9144
    mod_vvisit_counter Энэ Сард 26504
    mod_vvisit_counter Нийт хандалт 1018088
    Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК