Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 05 сарын 14, Баасан гариг
     
Нүүр xуудас Ерөнхий cайд Хууль эрх зүйн актууд Мэдээ мэдээлэл Хэрэглэгчийн булан Холбоосууд Вэбийн тухай Холбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх

left_banner_background.jpg

Нүүр arrow Ерөнхий cайд arrow Үйл явдлын мэдээ arrow ЕРӨНХИЙ САЙДАД ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН САНАЛАА УЛАМЖИЛЛАА

ЕРӨНХИЙ САЙДАД ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН САНАЛАА УЛАМЖИЛЛАА PDF Хэвлэх И-мэйл
Monday, 2010 оны 05 сарын 10
999_for_web.jpgМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй 2010-05-10-нд Төрийн ордонд  уулзалт ярилцлага хийлээ.
Ерөнхий сайд уулзалтыг нээж “Таван толгойн орд газрыг ашиглах бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ томоохон төслийн гол зарчим нь Монгол Улсын хөгжилд хамгийн бодитой үр өгөөжөө өгөх талаас нь анхаарах. Засгийн газраас Таван толгойн ордыг ашиглах ерөнхий зарчмаа гаргасан. Одоо нэлээд тодорхой болгох үе шатандаа ирлээ. Үндэсний аж ахуйн нэгжүүд тодорхой санал барьж байгаа. Өнөөдрийн уулзалт үүний нэгэн том илэрхийлэл юм” гэлээ.
МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл уулзалтын үеэр “Таван толгойн ордыг үндэсний хувийн хэвшилтэй хамтран ашиглах санал”-ыг Монгол Улсын Ерөнхий сайдад гардуулахдаа “Монголын хувийн хэвшлийн байгууллагууд 20 нас хүрч, эрийн цээнд хүрлээ.  Монгол Улс Таван толгойн ордоо ашиглахдаа чадахаа өөрсдөө хийе, чадахгүйгээ хамтраад хийе” гэж хэлж байлаа.
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөллийн саналыг сонсож, харилцан ярилцлага өрнөсний  дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд “Үндэсний аж ахуйн нэгжүүд тодорхой санал санаачилга гаргаж байна.
Жижиг, дунд үйлдвэр, том компаниудын төлөөлөлтэй нээлттэй ярилцаж байна. Бүх шатандаа энэ санал санаачилгыг сонсох учиртай, бид сонсож байгаа. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Зөв, олонхийн, нийтийн, улс орны, төрийн бодлогынхоо эрх ашгийг зөв тусгасан саналуудыг хүлээж авч, хэлэлцүүлнэ.  Үүн дээр үндэслэсэн төрийн бодлого гарна. Бид нэлээд хэдэн жил, ялангуяа, сүүлийн хэдэн сард нэлээд идэвхтэй ярилаа. Энэ ажлаа шуурхай болгох эрчимжүүлэх  шаардлага байна. Тийм учраас та бүхэнтэй уулзаж ярилцлаа. “Таван толгой” төслийн үр ашиг, өртгийг Монголдоо шингээх, Монголын ард түмэн, иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоо боломжийг хангасан байх ийм бодлого хамгийн түрүүнд тавигдаж байгаа ” гэж уулзалтыг хааж хэлсэн үгэндээ онцлов гэж Засгийн газрын Хэвлэл  мэдээллийн албанаас мэдээллээ.
 
< Өмнөх   Дараах >

uuzlalt.jpg

Цаг агаар

ub

Хотуудын 5 хоногийн урьдчилсан мэдээ

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

10 хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм  

Сарын цаг агаарын урьдчилсан мэдээ 

Улирлын цаг агаарын ерөнхий төлөв

     

    Вэб Тоолуур

    Та манай 1018089 -дэх зочин.
    mod_vvisit_counter Өнөөдөр 647
    mod_vvisit_counter Өчигдөр 1274
    mod_vvisit_counter Энэ 7 хоногт 9145
    mod_vvisit_counter Энэ Сард 26505
    mod_vvisit_counter Нийт хандалт 1018089
    Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК