Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 05 сарын 14, Баасан гариг
     
Нүүр xуудас Ерөнхий cайд Хууль эрх зүйн актууд Мэдээ мэдээлэл Хэрэглэгчийн булан Холбоосууд Вэбийн тухай Холбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх

left_banner_background.jpg

Нүүр arrow Ерөнхий cайд arrow Үйл явдлын мэдээ arrow ЗАМ ЗАСВАРЫН АЖЛЫН ТАЛААР ҮҮРЭГ ӨГӨВ

ЗАМ ЗАСВАРЫН АЖЛЫН ТАЛААР ҮҮРЭГ ӨГӨВ PDF Хэвлэх И-мэйл
Thursday, 2010 оны 05 сарын 13
pm_n_mayor_for_web.jpg    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярыг хүлээн авч уулзан зам засварын ажлын явцын талаар товч мэдээлэл сонсож үүрэг өгөв.
    Зам засвартай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэн түгжрэл үүсч, иргэдийн бухимдал ихэсч байгаа учир энэ чиглэлээр ямар зохицуулалт хийж байгааг Ерөнхий сайд асууж тодрууллаа. 
2010 оны 5 дугаар сарын 13-ны байдлаар Улаанбаатар хотод Гурвалжингийн гүүрний зэрэг томоохон засварын ажил хийгдэж байна.  
Зам засварын ажил болон гэрлэн дохионы шинэчлэлийн төсөл хэрэгжиж байгаа учир Замын цагдаагийн газраас нэмэлт хүч татан ажиллуулж байна. Мөн автомашины хөдөлгөөнийг цагийн зохицуулалт болон дугаараар нь ангилж хөдөлгөөнд оролцуулах талаар судалгаа хийж байгаа тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр танилцууллаа.

Цаашид аль зам, уулзварыг засах талаар иргэдээс санал асуулга авдаг болох, засварын ажилтай холбогдуулан хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа тухай иргэдэд эртнээс ойлгомжтой мэдээлэх, хөдөлгөөний зохицуулалтаа сайжруулж байж засварын ажлаа хийж байхыг үүрэг болгов. 
Томоохон худалдааны төв, захууд амардаг өдөр, эсвэл ажил эхлэхээс өмнө, ажил тарсны дараа зам засварын ажил хийдэг байх, засварын чанарт онцгой анхаарах, чанаргүй хийсэн аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, дахин сонгон шалгаруулалтад оруулахгүй байх чиглэл баримтлахыг Ерөнхий сайд анхааруулж  хийж байгаа ажлынхаа үр дүнг 14 хоногийн дотор эргэн танилцуулахыг үүрэг болгов.          
Энэ жил нийслэл хот 35 газарт зам засварын ажил хийх бөгөөд улс, хотын  төсөв, эргэн төлөгдөх нөхцөл гэсэн гурван эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. 
Нийслэл хотод 140 гаруй мянган авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

 
Дараах >

uuzlalt.jpg

Цаг агаар

ub

Хотуудын 5 хоногийн урьдчилсан мэдээ

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

10 хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм  

Сарын цаг агаарын урьдчилсан мэдээ 

Улирлын цаг агаарын ерөнхий төлөв

     

    Вэб Тоолуур

    Та манай 1018089 -дэх зочин.
    mod_vvisit_counter Өнөөдөр 647
    mod_vvisit_counter Өчигдөр 1274
    mod_vvisit_counter Энэ 7 хоногт 9145
    mod_vvisit_counter Энэ Сард 26505
    mod_vvisit_counter Нийт хандалт 1018089
    Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК