Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 09 сарын 29, Лхагва гариг
     
Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий Ассамлейн 65 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлд оролцож үг ...                          Ерөнхий ассамблейн 65 дугаар чуулганы дарга Монгол Улсын санаачилгыг дэмжихээ илэрхийлэв                          Японы Ерөнхий сайдтай уулзлаа                          Чехийн Ерөнхийлөгчтэй уулзлаа                          МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С. БАТБОЛДЫН НҮБ-ЫН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ                          Ардчилсан засаглалд эмэгтэйчүүдийн үзүүлэх хувь нэмрийн талаар хэлэлцэв                          “Санаачилгатай глобал удирдлага” уулзалтад үндсэн илтгэл тавилаа                          Ерөнхий сайд С.Батболд байр сууриа илэрхийллээ                          АНУ-ын МСС-гийн шинэ захиралтай уулзлаа                          Шадар сайд М.Энхболд АНУ-ын Эрчим хүчний дэд сайдыг хүлээн авч уулзлаа                         
Нүүр xуудас Ерөнхий cайд Хууль эрх зүйн актууд Мэдээ мэдээлэл Хэрэглэгчийн булан Холбоосууд Вэбийн тухай Холбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх

left_banner_background.jpg

Нүүр arrow Ерөнхий cайд arrow Сайд нар ярьж байна arrow Шадар сайд М.Энхболд Шри Шри Рави Шанкарыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд М.Энхболд Шри Шри Рави Шанкарыг хүлээн авч уулзлаа PDF Хэвлэх И-мэйл
Thursday, 2010 оны 09 сарын 16

shiri2.jpgМонгол Улсын Шадар сайд М.Энхболд өнөөдөр 160 гаруй оронд төлөөлөлтэй “Амьдрах урлаг” хүмүүнлэгийн байгууллагын тэргүүн Шри Шри Рави Шанкарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай улсад гурав дахь удаагаа айлчилж байгаа юм байна.


Шадар сайд М.Энхболд уулзалтын үеэр “Дэлхийн болон Монголын олон мянган хүнд тусалж, хүн төрөлхтний эрүүл амьдрал, сайн сайхны төлөө өөрийн авьяас билгээ зориулдаг эрхэм Гүрүжи багш тантай уулзаж байгаадаа талархаж байна. Манай улсад таныг дэмждэг, таны “Амьдрах ухаан” байгууллагад гишүүнээр элсэж бие сэтгэлээ эрүүлжүүлэх, сэтгэл зүйн харилцааны сургалтад хамрагдаж ач тусыг нь үзсэн олон хүн байгаа. Ийм олон мянган хүн таныг эх орондоо зочлон ирэхийг хүлээж байсан гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн тэрбээр  Шри Шри Рави Шанкарыг Монгол оронд тавтай зочлохыг хүсээд буян номын ажилд нь амжилт ерөөлөө.

Шри Шри Амьдрах урлаг олон улсын байгууллагын 25 жилийн ойн “Мөнгөн баяр” Энэтхэг улсын Бангалор хотноо болж хоёр сая гаруй хүн оролцож байсан тухай Шри Шри Рави Шанкар сонирхуулаад ирэх жилийн хоёрдугаар сард Германд болох 30 жилийн ойн арга хэмжээндээ Шадар сайд М.Энхболдыг урилаа.

Энэ сарын 15-нд Монголд ирсэн Шри Шри Рави Шанкар буюу Гүрүжи багш энэ сарын 19-нд буцах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 
Дараах >

uuzlalt.jpg

Цаг агаар

ub

Хотуудын 5 хоногийн урьдчилсан мэдээ

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

10 хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм  

Сарын цаг агаарын урьдчилсан мэдээ 

Улирлын цаг агаарын ерөнхий төлөв

     

    Вэб Тоолуур

    Та манай 1 -дэх зочин.
    mod_vvisit_counter Өнөөдөр
    mod_vvisit_counter Өчигдөр
    mod_vvisit_counter Энэ 7 хоногт
    mod_vvisit_counter Энэ Сард
    mod_vvisit_counter Нийт хандалт 1
    Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК