Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 11 сарын 25, Пүрэв гариг
     
Дорнод, Сүхбаатар аймагт тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлана                          С.Батболд: Эрдэм мэдлэг, эрхэмсэг ёс зүй хоёр бол хүний нэр төрийн хүчирхэг хоёр жигүүр шүү                          ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ                          Бутаны төлөөлөгчид Нэг цонхны үйлчилгээтэй танилцахаар иржээ                          ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛИЙГ НҮБ САЙШААЖЭЭ                          Ерөнхий сайд С.Батболд: Галт тэрэг хөдлөж байна. Одоо хурдаа авах ёстой...                          С.Батболд: Улаан загалмайн нийгэмлэгтэй түншилж, хамтарч ажиллана                          ОХУ-ЫН ТЭЭВРИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ                          Европын стандартыг монголд нутагшуулах ажил бодит болов                          Ерөнхий сайдынх хүн ам орон сууцны тооллогод хамрагдлаа                         
Нүүр xуудас Ерөнхий cайд Хууль эрх зүйн актууд Мэдээ мэдээлэл Хэрэглэгчийн булан Холбоосууд Вэбийн тухай Холбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх

left_banner_background.jpg

Нүүр arrow Ерөнхий cайд arrow Үйл явдлын мэдээ arrow ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛИЙГ НҮБ САЙШААЖЭЭ

ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛИЙГ НҮБ САЙШААЖЭЭ PDF Хэвлэх И-мэйл
Monday, 2010 оны 11 сарын 22

nvb_s.jpgМонгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаархи Үндэсний илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл 2010 оны 11 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд хэлэлцэн сайшааж дэмжсэн байна. Монгол Улсын Үндэсний илтгэл нь шаардлагатай мэдээллийг агуулсан, хүний эрхийг хамгаалах чиглэлээр тулгарч байгаа бэрхшээлийг дурдсан, илтгэлийг бэлтгэхдээ иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажилласан, цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн зэргийг онцолжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХЯ-ны Төрийн нарийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, НҮБ-ын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Рана Флауэрс тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзан мэдээллийг нь сонслоо. НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн хуралдаанаас манай улсад ойрын 4 жилд хүний эрхийг хангах чиглэлээр анхаарч ажиллах 129 зөвлөмж өгсөн байна. Үүнээс 118-ыг нь хүлээн авч хэрэгжүүлэх боломжтой, үлдсэн 11-ийг нь хүлээн авах эсэх тухай хариугаа ирэх оны 3 дугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн нэгдсэн чуулганы үеэр өгөхөөр төлөвлөжээ.

Хүний эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох, Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенцийн заалтад хууль тогтоомжоо чанд нийцүүлэн хэрэгжүүлэх механизмаа оновчтой тодорхойлох, хүүхэд, эмэгтэйчүүд, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахаас зайлсхийхийг НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс зөвлөмж болгосон байна.

Үндэсний илтгэл сайн болсон. Манай улсад өгсөн зөвлөмжийг нухацтай судалж, тусгагдсан асуудлыг засч сайжруулах чиглэлээр хийх ажил багагүй байгааг Ерөнхий сайд С.Батболд Ажлын хэсгийнхэнд хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

 
< Өмнөх   Дараах >

uuzlalt.jpg

Цаг агаар

ub

Хотуудын 5 хоногийн урьдчилсан мэдээ

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

10 хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм  

Сарын цаг агаарын урьдчилсан мэдээ 

Улирлын цаг агаарын ерөнхий төлөв

     

    Вэб Тоолуур

    Та манай 1 -дэх зочин.
    mod_vvisit_counter Өнөөдөр
    mod_vvisit_counter Өчигдөр
    mod_vvisit_counter Энэ 7 хоногт
    mod_vvisit_counter Энэ Сард
    mod_vvisit_counter Нийт хандалт 1
    Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК