Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 11 сарын 25, Пүрэв гариг
     
Дорнод, Сүхбаатар аймагт тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлана                          С.Батболд: Эрдэм мэдлэг, эрхэмсэг ёс зүй хоёр бол хүний нэр төрийн хүчирхэг хоёр жигүүр шүү                          ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ                          Бутаны төлөөлөгчид Нэг цонхны үйлчилгээтэй танилцахаар иржээ                          ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛИЙГ НҮБ САЙШААЖЭЭ                          Ерөнхий сайд С.Батболд: Галт тэрэг хөдлөж байна. Одоо хурдаа авах ёстой...                          С.Батболд: Улаан загалмайн нийгэмлэгтэй түншилж, хамтарч ажиллана                          ОХУ-ЫН ТЭЭВРИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ                          Европын стандартыг монголд нутагшуулах ажил бодит болов                          Ерөнхий сайдынх хүн ам орон сууцны тооллогод хамрагдлаа                         
Нүүр xуудас Ерөнхий cайд Хууль эрх зүйн актууд Мэдээ мэдээлэл Хэрэглэгчийн булан Холбоосууд Вэбийн тухай Холбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх

left_banner_background.jpg

Нүүр arrow Ерөнхий cайд arrow Үйл явдлын мэдээ arrow Бутаны төлөөлөгчид Нэг цонхны үйлчилгээтэй танилцахаар иржээ

Бутаны төлөөлөгчид Нэг цонхны үйлчилгээтэй танилцахаар иржээ PDF Хэвлэх И-мэйл
Tuesday, 2010 оны 11 сарын 23

butann_s.jpgМонгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, хөнгөн шуурхай үзүүлэх зорилгоор  аймаг, дүүргүүдэд “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлэх ажлыг 2007 оноос хэрэгжүүлсэн. Одоогоор 19 аймаг, зургаан дүүрэгт “Нэг цонх”-оор дамжуулж, иргэд, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж байгаа.

Төрөөс зохион байгуулж байгаа үйлчилгээний энэхүү дэвшилтэт хэлбэртэй танилцахаар Бутаны Вант Улсын  Соёл, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Дашо Пэндэн Ванчук тэргүүтэй албаны төлөөлөгчид манай улсад иржээ. Тэд өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжавтай уулзлаа.

ЗГХЭГ-ын дэд дарга уулзалтын үеэр “Манай улс 330 гаруй сумтай. Эдгээр сумдад “Нэг цонхны үйлчилгээ”-г нээх зорилт тавиад ажиллаж байгаа” гэдгийг хэлээд Монгол Улсын Засгийн газар  энэ ажилд ихээхэн ач холбогдол өгч, төрийн захиргааны үйлчилгээний шат дамжлагыг багасгахад анхаарч байгаа гэдгийг онцоллоо.

Бутаны Вант Улсын  Соёл, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Дашо Пэндэн Ванчук “Нэг цонхны үйлчилгээ”-г хэрхэн нэвтрүүлж байгаатай танилцахаар Монгол Улсыг сонгосондоо сэтгэл өндөр байна. Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа танай ажилтнууд өндөр соёлтой, иргэдэд түргэн шуурхай үйлчилж байгаатай бид газар дээр нь танилцлаа. Үйлчилгээ авч байгаа хүмүүс ч сэтгэл хангалуун байна. Монгол орноос авсан туршлагаа эх орондоо хэрэгжүүлэн  ажиллах болно гэдгээ уулзалтын үеэр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
 
< Өмнөх   Дараах >

uuzlalt.jpg

Цаг агаар

ub

Хотуудын 5 хоногийн урьдчилсан мэдээ

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

10 хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм  

Сарын цаг агаарын урьдчилсан мэдээ 

Улирлын цаг агаарын ерөнхий төлөв

     

    Вэб Тоолуур

    Та манай 1 -дэх зочин.
    mod_vvisit_counter Өнөөдөр
    mod_vvisit_counter Өчигдөр
    mod_vvisit_counter Энэ 7 хоногт
    mod_vvisit_counter Энэ Сард
    mod_vvisit_counter Нийт хандалт 1
    Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК