Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
Тэргүүн шадар сайд орон нутагт ажиллав
2009.12.01
Говийн өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх талаар санал зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тэргүүтэй УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн амралтын өдрүүдэд Таван толгой, Оюу толгой болон Гашуун сухайтын хилийн боомтод ажиллалаа. УИХ, Засгийн газар удахгүй Таван толгойн нүүрсний орд газрыг ашиглах талаар хэлэлцэж эхлэх гэж байгаа. Түүнчлэн УИХ-...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Тэргүүн шадар ,
Засгийн газрын ажлын хэсэг Өвөрхангайд ажиллаж байна
2009.12.01
Засгийн газрын ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаар орж өвөлжилтийн байдалтай танилцлаа. Ингэхдээ эхлээд эхлээд тус сумын нутагт оторлож буй Өвөрхангайн Баянголын малчин Э.Түмэнжаргалынд очив. Эднийх 160 км нүүдэллэн энд иржээ. Адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн 800 малтай юм байна. Нүүж ирсэн газар нь бас л цас орж мал идэх юмгүй шахуу болсон тул Хөшигийн нурууг зорих бодолтой гэнэ. 90 км зам туулж байж хүрэх юм байна. Олон айл тийш н...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Орон нутагт , Өвөрхангай ,
НИЙТ 43500 МАЛ ОТРООР ӨВӨЛЖИЖ БАЙНА
2009.12.01
Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч О.Тойвгоотой өвөлжилтөд учирч буй хүндрэлтэй газар дээр нь танилцахаар яваа Засгийн газрын ажлын хэсэг уулзав. Тус аймгийн нутгийнх нь 70 хувь нь гантай байсан ч 2393 тн хадлан, 743 тн гар тэжээл бэлтгэжээ. Аймгийн өмнөд говийн болон хойд хангайн сумдын өвөлжилт хүндхэн байгааг ажлын хэсгийнхэнд дуулгалаа. Байдал хүндэрсэнтэй холбоотой дархан цаазат нутаг Сэгс цагаан богд болон их говийн дархан газар ч тэдэн...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Орон нутагт , Баянхонгор ,
Ерөнхий сайд "Хөрөнгийн зах зээл-Хөгжлийн тулгуур" сэдэвт уулзалтад оролцов
2009.12.01
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, үнэт цаас, даатгалын салбарын ажилтнуудтай хийсэн “Хөрөнгийн зах зээл- Хөгжлийн тулгуур” сэдэвт уулзалтад оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “…Барууны өндөр хөгжилтэй орнууд хөрөнгийн зах зээл буюу үнэт цаасны арилжааг эдийн засагтаа санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг хүчирхэг хөшүүрэг болгон хөгжүүлж байж амжилтад хүрчээ. Дэлхийн олон улс хямд өртөгтэй, урт хугацаатай...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Эдийн засаг ,
Ерөнхий сайд Германы Элчин сайдыг хүлээн авч уулзав
2009.12.01
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Дипломат корпусын ахлагч П.Фишерийг 2009 оны 12 дугаар сарын 1-нд хүлээн авч уулзав. Ерөнхий сайд С.Батболд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Дипломат корпустай хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. ХБНГУ нь манай улсын Европ дахь гол тү...
Дэлгэрэнгүй ..
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ-ХӨГЖЛИЙН ХӨШҮҮРЭГ” СЭДЭВТ ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН НЭГЖҮҮД, ҮНЭТ ЦААС, ДААТГАЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ
2009.12.01
Миний бие Ерөнхий сайдын албанд томилогдож, үүрэгт ажлаа хүлээн аваад нэг сар болж байна. Энэ хугацаанд боловсрол, эрдэс баялаг, эрчим хүчний салбарын төлөөлөгчидтэй уулзаж, улс эх орныхоо хөгжлийн тулгуур бодлого, тухайн салбарын тулгамдсан асуудлын талаар ярилцсан. Саяхан орон нутагт ажиллаж, өвөлжилтийн байдалтай танилцаж, хөдөөгийн иргэд, малчдынхаа саналыг сонслоо. Орон нутагт байдал, төлөв амаргүй байна. Мал, аж ахуйн өвөлжилт, хаваржилт хү...
Дэлгэрэнгүй ..
<�ӨМНӨХ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан