Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.12.09
2009.12.09
Татварын ерөнхий хуулийг үндэслэн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй илүү ногдуулсан татварт тооцох алдангийн хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов. Уг тогтоолд: Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох а...
Дэлгэрэнгүй ..
Зээлийн гэрээний үр дүнгийн талаар хэлэлцэв
2009.12.08
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны 2003 оны 8-р сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үр дүнг хэлэлцэх хуралд оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “...Эрүүл мэндийн салбарын хөгжил-2 төслийг хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурснаас хойш 6 жил өнгөрчээ. Дээрх зээлийн гэрээнд заасны дагуу 2004-2009 онд Азийн хөгжлийн банкнаас 10,1 сая зээлжих тусгай эрхтэй тэнцэхүй...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Эдийн засаг ,
Ерөнхий сайд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзав
2009.12.07
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төлөөлөгчидтэй 2009 оны 12 дугаар сарын 7-нд уулзаж, экологийн аюулгүй байдлыг хангах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар үг хэллээ. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ ”...Дэлхий даяар нүүрлэж буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экологийн эмзэг байдлыг бууруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж эх...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХИЙСЭН “БАЙГАЛЬ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-БИДНИЙ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ
2009.12.07
Энд хүрэлцэн ирсэн байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төлөөлөл Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ерөнхий сайдын албыг хүлээж авснаас хойш би Засгийн газрын үндсэн бүтцийн байгууллагуудын ажил байдалтай танилцаж, эрхлэн хариуцаж буй салбар хүрээний тулгамдсан асуудлын талаар санал бодлоо илэрхийлж, холбогдох төр засгийн байгууллагуудад үүрэг чиглэл өгч байгаа билээ. Энэ зорилтын хүрээнд өнөөдөр Та бүхэнтэй уулзаж байна. Монгол Улсын Үндэс...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,
Ерөнхий сайд Атар газар эзэмшсэний 50 жилийн ойд оролцлоо
2009.12.07
Ерөнхий сайд болон дагалдан яваа хүмүүсийг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод хүрэлцэн ирэхэд Сүхбаатарын цэргийн хүрээний хүндэт харуул хотын төв талбайд жагсан хүндэтгэл үзүүллээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн хошой одонт Сэлэнгэ аймгийг газар тариалангийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнасан төрийн дээд шагнал “Сүхбаатар” одонг Ерөнхий сайд гардуулж, аймгийн иргэдэд Улсын Их ...
Дэлгэрэнгүй ..
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН СЭЛЭНГЭ АЙМГИЙН АТАР ГАЗАР ЭЗЭМШСЭНИЙ 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛД ХЭЛСЭН ҮГ
2009.12.07
Өвөг дээдсээс өвлөн ирсэн төрөлх Монгол нутгийнхаа өгөөж буянт, үржил шимт хөрсөнд атрын анхны шанг татаж, газар тариалангийн салбарын хөгжлийн галыг бадрааж ирсэн үе үеийн тариаланчид, салбарын хүндэт буурлууд, зочид Та бүхэнд Монгол Улсад атар газар эзэмшсэний түүхт 50 жилийн ойн баярын халуун мэндчилгээг дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе. Сүхбаатарын одонт анхны аймаг болсон Сэлэнгэ нутгийн нийт ард иргэдэд Засгийн газрын нэрийн өмнөөс болон ...
Дэлгэрэнгүй ..
<�ӨМНӨХ ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан