Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
ЗАМ ЗАСВАРЫН АЖЛЫН ТАЛААР ҮҮРЭГ ӨГӨВ
2010.05.13
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярыг хүлээн авч уулзан зам засварын ажлын явцын талаар товч мэдээлэл сонсож үүрэг өгөв. Зам засвартай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэн түгжрэл үүсч, иргэдийн бухимдал ихэсч байгаа учир энэ чиглэлээр ямар зохицуулалт хийж байгааг Ерөнхий сайд асууж тодрууллаа. 2010 оны 5 дугаар сарын 13-ны байдлаар ...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 5 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2010.05.11
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ахалж, орлогч даргаар нь Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ажиллах болов. Цогцолбор байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгууллаа. Зөвлөлд УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн бус байгууллагын төл...
Дэлгэрэнгүй ..
ЕРӨНХИЙ САЙДАД ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН САНАЛАА УЛАМЖИЛЛАА
2010.05.10
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй 2010-05-10-нд Төрийн ордонд уулзалт ярилцлага хийлээ. Ерөнхий сайд уулзалтыг нээж “Таван толгойн орд газрыг ашиглах бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ томоохон төслийн гол зарчим нь Монгол Улсын хөгжилд хамгийн бодитой үр өгөөжөө өгөх талаас нь анхаарах. Засгийн газраас Таван толгойн ордыг ашиглах ерөнхий з...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
МОНГОЛ УЛС 50 000 АМ ДОЛЛАР ХАНДИВЛАЛАА
2010.05.10
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юү Хонгяог 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав. 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баруун хойд Хятадын Цинхай мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, 2200 гаруй хүн амь үрэгдэж, 100 000 хүн орон гэргүй болсон билээ. Монгол Улсын Засгийн газар энэхүү байгалийн гамшгийн хор хохирлыг арилгахад зориулж БНХАУ-ын Засгийн газарт 50 000 ам...
Дэлгэрэнгүй ..
Сонгуулийн хуулийн төслийн талаар санал солилцов
2010.05.10
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Акбар Усмани, Австралийн Үндэсний Их Сургуулийн улс төрийн ухааны багш, профессор, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн төслийн олон улсын зөвлөх Бэнжамин Райли нарыг 2010 оны 5-р сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд УИХ-аар хэлэлцэх гэж байгаа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслүүдийн ач холбогдлын талаар сан...
Дэлгэрэнгүй ..
“Монголын хүүхдүүд” Үндэсний II их чуулганы хэлэлцүүлгийг нээж Шадар сайд М.Энхболдын хэлсэн үг
2010.05.10
Энэ танхимын хамгийн хүндтэй зочид- эрхэм хүндэт хүүхэд, багачууд аа. УИХ, Засгийн газрын эрхэм гишүүд, зочид оо. Хүүхдийн дотнын анд-нийгмийн ажилтан, багш, сэтгэл зүйч, хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үе үеийн ажилтнууд, ахмадууд аа. Эрхэмсэг хатагтай, ноёд оо Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. Хүүхэд, өсвөр үеийнхэндээ болон хүүхдийн байгууллага, хөдөлгөөний ажилтнууд тэдэнтэй хамтр...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Шадар сайд ,
<�ӨМНӨХ ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан