Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
С.Батболд: МОНГОЛ УЛС ХҮНСНИЙ ТОМООХОН НИЙЛҮҮЛЭГЧ БАЙХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
2011.06.13
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 6 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Индонезийн нийслэл Жакартад болсон Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцлоо. Жил бүрийн өвөл Швейцарийн Давост дэлхийн улс төр, эдийн засгийн лидерүүд цуглаж зангиагүй уулзан геополитикийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог жишиг тогтсон. Харин энэ чуулга уулзалт Зүүн Азийг жич дурандах “Зуны Давос” бөгөөд энэ жил 20 дахь онтойгоо...
Дэлгэрэнгүй ..
Шадар сайд М.Энхболдод захидал иржээ
2011.06.12
Япон Улсын Гадаад Хэргийн дэд сайд Кикүта Макико 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод захидал ирүүлжээ. Японд газар хөдлөлт болсонтой холбогдуулан аврах багаа яаралтай илгээж, сэтгэл санааны болон эд материал, мөнгөн тусламж үзүүлсэнд тэрээр манай улсын Засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн байна. “Зовох цагт нөхрийн чанар танигддаг”-ийн адил энэ тусламж нь жинхэнэ анд нөхрийн ура...
Дэлгэрэнгүй ..
100 жилийнхээ хүрээнд “Эх түүхийн жимээр” аялав
2011.06.12
1911 оны долдугаар сард VIII Богд Жавзандамбад даншиг өргөх ёслол болох үеэр халхын 4 аймгийн хаад, ноёд болох 17-18 хүн нууцаар Төр хурахын аманд хуралдаж, Монгол орноо яаж тусгаар улс болгох талаар хэлэлцэж, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Хайсан гүн гурвыг Орос улсад явуулахаар шийдэж байжээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон 100 жилийн ойгоо тэмдэглэх хүрээнд энэ түүхэн газарт “Эх түүхийн жимээр” нэртэй тойрон аялал зохио...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: ,
Засгийн газрын хуралдаан 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
2011.06.10
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 бензинд 170 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 80 мянган төгрөг болголоо. АИ-92 бензинд 230 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсан бол 100 мянган төгрөг болгож бууруулж, дизелийн түлшнээс татвар авахгүй байгааг хэвээр үлдээхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв. Энэ шийдвэр 6 дугаар сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх б...
Дэлгэрэнгүй ..
Залуу зохион бүтээгчдийн ордонг сэргээнэ
2011.06.10
Мэдлэгт суурилсан бүтээгч улс болох Засгийн газрын бодлогыг дэмжигч нэг хэлбэр нь Монголын Үндэсний олон нийтийн телевизээс бэлтгэсэн “Залуу зохион бүтээгч“ уралдаан боллоо хэмээн Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэж байна. Тэрбээр өчигдөр тус телевиз дээр очин, “Залуу зохион бүтээгч” уралдаанд тэргүүлсэн хүүхдүүдэд шагналыг нь олгосон юм. Цагт нэг км зам туулахад хоёр га газрын өвс хадах боломжтой өөрөө явагч машин зохион бүтээсэн ШУТИС-ий...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Боловсрол ,
ЕРӨНХИЙ САЙД “ВАШИНГТОН ПОСТ” СОНИНД ЯРИЛЦЛАГА ӨГӨВ
2011.06.10
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Вашингтон пост” сонины сурвалжлагчид ярилцлага өгөв. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын төлөв, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээл, уул уурхайн салбарт явуулж байгаа Засгийн газрын бодлого, зорилтын тухай сурвалжлагч асууж, Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын талаар тодруулга авсан байна....
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
<�ӨМНӨХ ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан