|
|
С.БАТБОЛД: ТҮҮХИЙН БҮХИЙ Л ЯВЦАД БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ НЬ ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭЭР ИРСЭН
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.09.08 /
|
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Батлан хамгаалах салбарын баярын арга хэмжээний нээлтэд өнөөдөр оролцлоо. Дуурь бүжгийн эрдмийн театрт болсон энэ арга хэмжээнд Ерөнхий сайдыг очиход манай улсын Батлан хамгаалах салбарын үе, үеийн гавъяатнууд болон уригдан ирсэн гадаадын улс орны зэвсэгт хүчний төлөөлөгчдийн тэргүүнүүд хүндэтгэн угтлаа. Орчин үеийн Батлан хамгаалах салбарын түүх нэгэн зуун жилээр бичигдэж байна. Энэхүү түүхийг бүтээлцэж, улс орныхоо Батлан хамгаалах салбарт бүхий л амьдралаа зориулсан алдар гавъяатнууд, ахмад буурлууд, зэвсэгт хүчний бүх бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ойн баярын мэндийг дэвшүүллээ.
Монгол Улсын сүр хүч Батлан хамгаалах салбартаа байж ирсэн. Тиймээс түүхийн бүхий л явцад Батлан хамгаалах яам нь онцгой үүрэг гүйцэтгэсэн чухал салбар байсаар ирснийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд цаашид ч энэхүү байр сууриа хэвээр хадгална гэдэгт итгэж байгаагаа хэллээ. Түүнчлэн Батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүн 100 жилийн түүхээ үйл хэрэг, үйлс гавъяагаараа баяжуулж, амжилт ололт, алдаа дутагдлаа эргэцүүлэн дүгнэж, алс хэтийн хөгжлөө тодорхойлж их ойн баяраа утга төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийг хүссэн юм.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
Ерөнхий сайдын мөрөөдлийн багийг домогт Ховард дэмжлээ
|
|
С.БАТБОЛД: МОНГОЛ ОРНЫ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР АРД ТҮМНИЙ МИНЬ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ, ХҮЧ ХӨДӨЛМӨР ЮМ
|
|
Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ХБНГУ-ын Холбооны канцлер Монголд айлчилна
|
|
|
Ерөнхий сайд С.Батболдын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан баярын хуралд хэлсэн үг
|
|
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээнэ
|
|
Засгийн газрын хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргав
|
|
|
|
|
|
|
|
|