Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ОН ГАРСААР УЛСЫН ХЭМЖЭЭНД 63 МЯНГАН ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.11.10 /

Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 63 511 хүн шинээр ажилтай болсон байна. Эдгээрийн 27 мянга гаруй нь эмэгтэйчүүд юм. Баруун бүсийн аймгуудад 7 792, Хангайн болон Төвийн бүсэд 10 мянга, Зүүн бүсэд 4 300 хүн шинээр ажлын байртай болсон бол Улаанбаатар хотод 31 мянга орчим хүн ажилд оржээ. Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүрэгт тус бүр 5 мянгаас дээш хүн шинээр ажлын байртай болсон байна.

Ховд аймаг 1845 хүнийг шинээр ажлын байртай болгосноор баруун бүсдээ тэргүүлсэн бол Хангайн бүсэд Архангай аймаг 2154, Төвийн бүсэд Төв аймаг 2258, Зүүн бүсэд Дорнод аймаг 1974 хүнийг шинээр ажлын байртай болгож бусдыгаа хошуучилжээ. Улсын хэмжээнд нийт ажилд орсон хүний 12 278 нь барилгын салбарт ажиллаж байгаа нь хамгийн ихэд тооцогдож байна. Харин хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт 10642, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 8 035, уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 6000-7600 хүн шинээр ажилтай болсон дүн гарчээ.

/ ХАВСРАЛТ МАТЕРИАЛЫГ энд ДАРЖ ТАТАЖ АВНА УУ /

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , ХЭДЖ ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
С.Батболд: “Гэр бүл” үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр болсноо та бүхэндээ дуулгая
Улс төрд эмэгтэйчүүд олноороо ороосой гэж хүсдэг
ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭН ЗАСЧ ТОХИЖУУЛНА
МАНАЙ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ХАМГИЙН ТОМ ТҮНШ НЬ БНХАУ ХЭВЭЭР БАЙНА
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭЖ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС СЭРГИЙЛНЭ
Монгол хүүхдүүд “Мөрөөдлийн баг”-тай болно
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан