Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монгол хүүхдүүд “Мөрөөдлийн баг”-тай болно
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.11.09 /

Монгол улсын бүх аймаг сум, нийслэл дүүргийн нийтдээ 750 сургуулийн хүүхэд багачууд  хамрагдах үндэсний хэмжээний шинэ тэмцээн энэ долоо хоногийн бямба гаригт эхлэх гэж байна. Энэ бол Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээн юм. Энэ тэмцээнийг хамтран зохион байгуулахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар болон тэмцээний албан ёсны түнш МCSCoca Cola” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав,Skytel” компанийн гүйцэтгэх захирал Б.Батзориг, “Моннис моторс ” ХХК-ийн дэд захирал Б.Гантулга нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол орны бүх сургуулиудаас шалгарсан өсвөрийн сагсчид маань насны гурван ангиллаар хоорондоо өрсөлдөнө. Ирэх оны дөрөвдүгээр сард “Монгол мөрөөдлийн баг” тодрох ажээ. Хөдөлгөөний дутагдал, буруу хэвшлээс сэргийлэхээс авахуулаад  багаар сэтгэх, эрүүл зорилготой болох олон сайн шинж чанаруудыг сагсан бөмбөгийн спорт хүүхдэд өгнө гэдэгт зохион байгуулагчид нь итгэлтэй байгаа юм. “Монгол мөрөөдлийн баг”-ийг олон улсын нэр хүнтэй тэмцээнүүдэд  оролцуулах, NBA-ийн тоглолт үзүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа тэд санамж бичигт гарын үсэг  зурах ёслолын ажиллагааны үеэр мэдээлж байлаа.

Тэмцээний уриа нь “Бидэнд мөрөөдөл бий”. Харин албан ёсны бэлгэ тэмдэг нь төрийн далбааны өнгө бүхий өмсгөлтэй, сагсан бөмбөг сугавчилсан туулай юм байна. “Сагсан бөмбөг бол багийн спорт. “Монгол мөрөөдлийн баг” тэмцээнд оролцогч бүхэн хожил, хожигдлооос үл хамааран эрүүл мэнд, эрч хүч, баяр баясал хожно. Бидэнд мөрөөдөл бий. Бид хамтдаа чадна” гэж уг тэмцээний санаачлагч нь буюу Ерөнхий сайд С.Батболд багачуудад хандсан илгээлтдээ дурдсан байна.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭЖ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС СЭРГИЙЛНЭ
МАНАЙ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ХАМГИЙН ТОМ ТҮНШ НЬ БНХАУ ХЭВЭЭР БАЙНА
ОН ГАРСААР УЛСЫН ХЭМЖЭЭНД 63 МЯНГАН ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ
Монголын эдийн засгийн өндөр хурдтай хөгжил Шведийн сонирхлыг татаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинээс баярын мэндчилгээ ирүүлжээ
МОНГОЛ УЛС ГУРИЛ, ТӨМСНИЙХӨӨ ХЭРЭГЦЭЭГ ДОТООДООС БҮРЭН ХАНГАЖ БАЙГААД БАЯР ХҮРГЭВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан