Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
С.Батболд: Ард иргэдийн маань сонголт мэргэн байхыг ерөөе
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.06.28 /

Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд гэргийн хамт өнөөдөр 11 цаг 20 минутад  Нийслэлийн Хан-Уул дүүргийн  УИХ-ын 21 дүгээр тойрог, НИТХ-ын 2 дугаар тойргийн 26 дугаар хэсгийн санал авах байранд  саналаа өглөө. Тэрээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ“ Нар хур тэгширсэн энэ сайхан өдрийн халуун мэндийг монгол түмэндээ хүргэе.  

Нийт ард түмэн, сонгогч түмэндээ төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ болон  НИТХ-ын сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Улс орны маань хөгжил дэвшил улам эрчтэй, ард түмний маань амьдрал илүү сайхан байхын ерөөлийг  дэвшүүлж байна. Ард түмний минь сонголт мэргэн байна гэдэгт би  итгэлтэй байна. Монгол улс маань мандан бадартугай. Монголчууд бид хамтдаа улам ихийг бүтээх болно . Сонгууль шударга, зөв сайхан  болох болтугай ” гэлээ.

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд ийнхүү 383 дахь сонгогчоор ийн бүртгэгдлээ.  Ерөнхий сайдыг санал өгөх үеэр тус хэсгийн хорооны сонгогчдын 20 хувь нь саналаа өгөөд байсан бөгөөд сонгогчдын идэвх сайн байна гэсэн мэдээллийг өгч байв.  Мөн энэ жилийн хувьд нэлээн онцлогтой сонгууль болж байна гэдгийг зохион байгуулагчид ярьж байсан төдийгүй гадаадын ажиглагчид ч  эмх замбараатай сонгууль болж байгааг тэмдэглэж байлаа   гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ИРГЭД ХУВЬЦААГАА ЗАСГИЙН ГАЗАРТ БЭЛЭН МӨНГӨӨР ХУДАЛДАЖ ЭХЭЛЛЭЭ
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ДАВУУ ЭРХИЙН ХУВЬЦААТАЙ БОЛЛОО
НАЛАЙХ ДҮҮРЭГТ БООМ ӨВЧИН ГАРЧЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан