Шадар сайд Д.Тэрбишдагва манай улсад айлчилж буй ОХУ-ын Новосибирск мужийн амбан захирагч Василий Алексеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд манай хоёр улсын харилцаа нь олон зууны түүхтэй, хадгалан нандигнах уламжлал ихтэй. 2009 он бол хоёр орны харилцааны түүхэнд бичигдэх онцгой жил болсон гэж үзэж байна. Манай улсад ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар ОХУ-д айлчилж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэн, чухал шийдвэрүүдийг гаргасныг онцолсон. Новосибирск мужийн амбан захирагч хоёр орны хооронд тогтоосон харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Новосибирскт оросын шинжлэх ухааны томоохон гурван төв байдаг бөгөөд бүс нутгийн хөгжлөөрөө эхний гуравт ордог 2,7 сая хүн амтай. Тус мужид машин үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл өндөр хөгжсөний зэрэгцээ газар зүй цаг агаарын хувьд манай улстай төстэй гэдгээрээ давуу талтай.
Уулзалтын үеэр худалдаа эдийн засгийн эргэлт 1990 оноос хойш буурсан нь хангалтгүй ч, цаашид эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ярих биш бодит ажил болгон ажиллаж, тодорхой асуудлаар гэрээ байгуулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Шадар сайд хэллээ.