Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
“АТРЫН III АЯН”-ЫГ “ХҮНСНИЙ БАТАЛГААТ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.12.20 /
“Атрын III аян” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 53.7 хувийг дотоодын ургацаас хангах бүрэн боломж бүрдсэн. Харин дараагийн шатанд хүнсний аюулгүй байдал, чанарт Засгийн газар гол анхаарлаа хандуулж байна. Ингэхдээ  эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх, хүнсний хангамжийн чанар, тоо хэмжээ, аюулгүй байдлыг дээшлүүлэх, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд, “Атрын III аян”  тариалангийн хөгжлийн хөтөлбөрийн үндэсний зөвлөлийн дарга С.Батболд хэлэв.

Цаашид төр, хувийн хэвшил, иргэд, олон нийтийн оролцоог хангах замаар хүн амыг чанартай, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангаж, эрүүл мэнд, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих нь “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрийн зорилго юм.  

Хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр багагүй ажил хийхээр боллоо. Тухайлбал Увс, Завхан аймагт үр тариа, тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, Ховд, Говь-Алтай аймагт хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг хөгжүүлэн баруун бүс нутгийн хэрэгцээг хангах, төвийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх, зүүн бүс нутагт тодорхой төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн буудай болон буурцагт ургамлын тариалалтыг нэмэгдүүлж, улмаар экспортын чиг баримжаатай болгон хөгжүүлэхийг зорьж байна.

Энэ талаар 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордонд болсон “Атрын III аян” тариалангийн хөгжлийн хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ. 10 жил уналтад ороод байсан газар тариалангийн салбарыг хөл дээр нь босгохын тулд Ерөнхий сайд асан С.Баяр “Атрын III аян”-ыг санаачлан хэрэгжүүлснээр энэ салбарт эрх зүй, эдийн засаг, техник технологийн шинэчлэл хийгдэж, иргэдээ дотооддоо үйлдвэрлэсэн аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангах бодит боломж бүрдсэн гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцоллоо.

“Атрын III аян”-ы хүрээнд энэ онд 366.3 мянган тонн үр тариа, үүнээс 344.5 мянган тонн буудай, 169 мянган тонн төмс, 90.3 мянган тонн хүнсний ногоо, 5 мянган тонн арвай, 3.1 мянган тонн овъёос, 538 тонн хөх тариа, 12.9 мянган тонн тосны ургамал, 205 тонн гурвалжин будаа, 38.9 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Ингэснээр манай улс жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 53.7 хувийг дотоодын ургацаас хангах бүрэн боломж бүрдсэн юм.

Ургац хураалтын дүнг анх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2007 онтой харьцуулахад үр тариа 251.7 мянга, төмс 55.4 мянга, хүнсний ногоо 10.9 мянга, малын тэжээлийн ургамал 26.9 мянган тонноор ахиу байна. Аяны хүрээнд 276.2 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэсний 75.8 мянган га нь цомхотгосон технологоор боловсруулсан бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад нийт бэлтгэсэн уринш 7.4 мянган га-гаар, түүнээс дэвшилтэт технологоор бэлтгэсэн уринш 28.5 мянган га-гаар нэмэгджээ.

“Атрын III аян”-ы хүрээнд 6 мянга гаруй механикжуулагч, ногоочин ажлын байртай болж, техник, технологийн дэвшил, шинэчлэл нэвтэрсэн байна. Ингэснээр нэгжээс хурааж авсан ургацын хэмжээ улсын дунджаар үр тарианд 13.9-16 цн, төмс, хүнсний ногоонд 122.2-138.4 цн-т хүрч томоохон ахиц дэвшил гарлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Орон нутагт ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН АЙМАГ,НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ, СЕМИНАРЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ
ДИПЛОМАТ КОРПУС, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛД БАЯР ХҮРГЭЛЭЭ
ДЭЛХИЙН БАНКТАЙ ЦААШИД Ч ХАМТРАН АЖИЛЛАНА
С.Батболд: Монгол Улсыг зах зээлийн бус статустай орны жагсаалтаас гаргах галт тэрэг хөдөллөө
С.БАТБОЛД: КАТАР УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ БАЙНА
МОНГОЛ УЛС, ОРОС ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ ДҮНГИЙН ТУХАЙ ХАМТАРСАН АЛБАН МЭДЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан