Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайдтай Оросын төмөр замын төлөөлөгчид уулзлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.10.28 /
Монгол улсын ерөнхий сайд С.Батболд  “ Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.М.Якунин  тэргүүтэй  төлөөлөгчдийг 2010 оны аравдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа. Улаанбаатар төмөр замын ерөнхий хорооны хурал нийслэл хотноо хуралдаж байгаа энэ үед тэд Ерөнхий сайдтай ийн уулзав.  Засгийн газрын тэргүүн Улаанбаатар төмөр замыг  техник технологийн хувьд шинэчлэх, олон улсын түвшинд хүргэхийн чухлыг энэ уулзалтын үеэр тэмдэглэж байлаа.

Түүнчлэн  “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.М.Якунины гүйцэтгэж байгаа үүргийг ч мөн үнэлж буйгаа илэрхийлсэн юм. Техник технологийн шинэчлэл болон төмөр зам дагасан дэд бүтэцтэй холбоотой ажлуудыг  яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна гэдгийг  ч тэмдэглэлээ. Ерөнхий сайд С.Батболд ирэх 12 дугаар сард ОХУ-д айлчлах  үеэрээ ч эдгээр асуудлын талаар тодорхой ярих болно гэдгийг нэмж дурдав.

Засгийн газар УИХ-ын түвшинд шийдэх олон асуудал бий. Үүнийг шийдэхийн төлөө Засгийн газар эрчимтэй ажиллаж байгааг эрхэм зочдод дуулгалаа. Төлөөлөгчдийн тэргүүн В.М.Якунин Монгол улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн асуудалд мөн анхаарлаа хандуулж байгаагаа тэмдэглэв. Монгол улсын төмөр замаар нүүрс тээвэрлэлт ихсэж байгаатай холбогдуулан энэ асуудал тэдний анхаарлын төвд орж байгааг дурдаад, өнөөдрийн байдлаар 50 гаруй зүтгүүрийн ажил эхлээд байгааг хэллээ.  Мөн Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын сонгуульд хувийн сонирхол ороогүй гэдгээ ч Монгол улсын ерөнхий сайдад энэ үеэр дуулгаад амжлаа гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монголчууд Тусгаар тогтнолын талбайтай боллоо
ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
УРАНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР ЯРИЛЦАВ
С.Батболд: Төсвийн төвлөрлийг задалж, орон нутагт захиран зарцуулах эрхийг нь шилжүүлнэ
Гадаадад амьдарч буй монголчуудыг зохион бичлэгийн уралдаанд урьж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг шийдэв
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан