Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монголчууд Тусгаар тогтнолын талбайтай боллоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.10.28 /
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын жагсаал цуглаан одоогийн Чандмань төвийн өмнөх талбайд өрнөж байжээ. 1921 оны долдугаар сард Д.Сүхбаатарын журамт цэргүүд,  Зөвлөлтийн улаан армийнхан мөн л энэ талбайд цуглан нэгдээд одоогийн Сүхбаатарын талбай руу хөдөлж асан түүхийг энэ өдөр хүмүүс дурслаа. Тиймээс Ялалтын хэмээн тодотгодог байж. 1990 оны Ардчилсан хувьсгалын жилүүдэд Ялалтын талбай хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилсан үзэл санааны индэр болж байсныг олон хүн мэднэ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч түүхэн цаг хугацааны талбар болсон, нийслэлийн төв хэсэгт орших энэхүү талбайг Тусгаар тогтнолын талбай гэж нэрлэхээр өнгөрсөн хавар тогтжээ.

Талбайн тохилжилтын эхний шатны ажлууд дуусаж өчигдөр нээлтийн ажиллагаа нь боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох үеэрээ хамгийн ариун нандин түүх, үйл явдлаа бэлгэдэж, хүндэтгэсэн тусгаар тогтнол, эрх чөлөөний хөшөө, талбай аливаа улс орны нийслэлд байдгийг тусгаар тогтносон улс орнуудын иргэд илүүтэй мэднэ. Монголын ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөө, хөдөлгөөн тэмцлийн индэр болж ирсэн түүхт талбайгаа ийм сайхан хүндэтгэлтэй нэрээр нэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.

Мөн ирэх жил Тусгаар тогтнолын 100, Ардын хувсгалын 90 жилийн ой тохионо. Бүтээлч ажлаар түүхэн ойд томоохон бэлэг барьж угтах болсонд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тодотгоод улам сайхан тохижуулахыг нийслэл болоод Чингэлтэй дүүргийн удирдлагуудад хүслээ. 6400 ам дөрвөлжин энэ талбайг тохижуулах эхний шатанд хуучин хавтанг нь бүрэн шинэчилж, орчин үеийн шийдэл бүхий усан оргилуур, цэцгийн мандал, гэрэлтүүлэг чимэглэл хийж байгаа бөгөөд нийслэл, дүүргийн 970 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн шинэчлэн тохижуулж байна. Хоёрдугаар шатны ажлаар талбайн төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө үе үеийн түүхэн тэмцэгчдэд зориулсан дурсгалын гэрэлт хөшөө цогцолбор бүтээн босгохоор төлөвлөжээ.

Тусгаар тогтнолын бэлгэдэл энэ талбай монголчуудын улс үндэстнээрээ бахархах, хойч үедээ эх оронч үзлийг төлөвшүүлэх, хүний эрх эрх чөлөөг дээдлэх, үзэл бодлын чөлөөт индэр болох төдийгүй иргэдийн амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх, урлаг соёлын төрөл бүрийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан, хүн зон бужигнасан талбай байгаасай гэж хүсэж байгаагаа нээлтийн ажиллагаанд оролцсон нийслэл, дүүргийн удирдлагууд, тэнд цугласан иргэд хүсэж байлаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
УРАНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР ЯРИЛЦАВ
Говь-Алтай аймгийн засаг дарга батламжаа авлаа
Ерөнхий сайдтай Оросын төмөр замын төлөөлөгчид уулзлаа
С.Батболд: Төсвийн төвлөрлийг задалж, орон нутагт захиран зарцуулах эрхийг нь шилжүүлнэ
Гадаадад амьдарч буй монголчуудыг зохион бичлэгийн уралдаанд урьж байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан