Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Бизнес эрхлэгчдийн дуу хоолой илүү тод байх ёстой
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.07.02 /
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын 50 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн ажиллагаанд оролцсон Монгол улсын Ерөнхий сайд ингэж онцоллоо. Ачааны хүндийг үүрч яваа эрхэм бизнесмэнүүдэд Засгийн газар ээлтэй орчин бүрдүүлэхээр чармайж, энэ жилийг “ Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаад зургаан сар өнгөрч байна. Бизнесийн орчны хүнд суртлыг арилгаж, цогцоор нь шинэчлэхээр Засгийн газар зорин ажиллаж байгаа.  Гэхдээ энэ ажлыг санасанчлан хурдтай явуулах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, төр засгийн зүгээс гадна эрхэм бизнесмэнүүдийн хүчин чармайлт маш чухал шүү гэдгийг сануулж байсан юм. Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллага төрийн аппаратыг шахаж ажиллах ёстой гэдгийг зөвлөж байлаа.

Засгийн газраас юуны өмнө бизнес эрхлэхэд тохиолддог бичиг цаасны хүнд суртлыг арилгахаар цөөнгүй  алхам хийж байгаагийн нэг нь өчигдөр зохион байгуулсан “ Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тогтлолцооны шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг байсан гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглэж байсан. Чөлөөт зах зээлд шилжээд даруй 20-иод жил өнгөрч байгаа ч түүнээс олон жилийн өмнө баталсан дүрэм журам өдий болтол мөрдөгдөж байсныг  Үйлдвэр худалдааны сайд байхдаа “ илрүүлж”,  200 орчим тушаал шийдвэрийг урж байсан аж. Гэтэл  үүнээс хойш  эдгээр тушаал хорогдох биш, эргээд хэд дахин нэмэгдсэнд Ерөнхий сайд сэтгэл дундуур байгаагаа нуусангүй.

Тиймээс  үүнд илүү анхаарлаа хандуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж бичиг цаасыг багасгах  үүрэг бүхий ажлын хэсэг байгуулснаа  энэ үеэр мэдээлж байлаа. Дэлхийн улс  орнуудад Гилльотиний  буюу тас цавчих зарчим өргөн хэрэглэгддэг аж.  Араас хөөж тас цавчих ийм аргыг БНСУ  хэрэгжүүлснээр хэрэггүй тушаал шийдвэрийнхээ 48 хувийг халж чадсан байхад Австрали улсад бизнесийг шинээр эхлэхэд ердөө л нэг хонодог гэх жишээг Ерөнхий сайд дурьдаж байв. Ийм зарчмаар ажиллах Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсэг  хичнээн тушаал, шийдвэр “ цавчсанаа” ирэх 12 дугаар сард тайлагнана. Энэ бол бодит ажил болно гэдэгт Засгийн газрын тэргүүн итгэлтэй байгаагаа тэмдэглэж байсан.

Бизнесийн орчны шинэтгэлийн жил маань зарласан он жил биш, бодит үр дүнтэй жил байх ёстой гэдгийг тэрбээр сануулаад, нэг хоёр компаний эрх ашигт биш нийт бизнес эрхлэгчдэд ээлтэй, төр болоод хувийн хэвшлийнхний харилцаа  нээлттэй ил тод  болоход эрхэм бизнес эрхлэгчдийн санаачилга тун чухал. “Тийм болохоор та бүхэн  идэвхтэй ажиллаарай “ хэмээн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон бизнесмэнүүдэд  уриаллаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , БОШЖ ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД АМАРЖИХ ГАЗАРТ САНАА ТАВИЛАА
С.БАТБОЛД : ИРГЭДДЭЭ САР БҮР ХИШИГ, ХУВЬ ХҮРТЭЭНЭ
ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦААГ ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛД ХАМРАГДСАН ИРГЭН АВНА
Засгийн газар бичиг цаасны хүнд суртлыг арилгана
“АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНЫ ШИНЭТГЭЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 6 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан