Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
С.БАТБОЛД : ИРГЭДДЭЭ САР БҮР ХИШИГ, ХУВЬ ХҮРТЭЭНЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.07.02 /
2010 оны 8 дугаар сарын 1-нээс он дуустал иргэн бүрт сар бүр 10 мянган төгрөгийн хишиг, хувийг “Хүний хөгжил сан”-гаас олгохоор Засгийн газар төлөвлөсөн. Мөн 2011 оноос хишиг, хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэн сар бүр олгох нь зүйтэй гэсэн чиглэл баримталж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв. “Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын дагуу эхний ээлжинд 70 мянган төгрөг олгосон. Мөнгийг бөөнөөр олгосон нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсч, зарим бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болгох хандлага ажиглагдсан юм.

Иймд үүнээс сэргийлэх, иргэддээ хишиг, хувийг байнга хүртээж байх нь зүйтэй гэж Засгийн газар үзэн “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Энэ асуудлаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудтай уулзан байр сууриа илэрхийллээ. Засгийн газар хөгжлийн асуудалд анхаарч иргэдээ өрсөлдөх чадвартай, боловсролтой болгохын зэрэгцээ иргэдийнхээ эрүүл мэнд, гэр бүл,  нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхийг зорьж байна. “Хүний хөгжил сан”-гаас олгох хишиг, хувь дээрх асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Засгийн газраас цаашид авахаар зорьж байгаа арга хэмжээний тухайд нэгдүгээрт хишиг, хувийг сар бүр олгож эхлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ зорилгоор “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүртээ олгох хишиг, хувийг сар бүр олгож байх шийдвэрийн төслөө УИХ-д өргөн барьсан. Хоёрдугаарт сар бүр олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн иргэн бүрт 2011 оноос эхлэн сар бүр 21 000 төгрөгөөс доошгүй хэмжээний хишиг, хувь олгох саналыг Засгийн газраас дэвшүүлээд байгаагаа Ерөнхий сайд хэллээ. Иргэн бүрт өгч байгаа энэ хишиг, хувийг 0-18 насны бүх хүүхэд ч хүртэх юм. Цаашид хишиг, хувийг нэг дор бөөнөөр нь өгөх биш, харин сар бүр тогтмол өгч байх нь илүү оновчтой, зөв шийдэл. Олгох мөнгөний хэмжээг жил бүр улсын төсөвтөө тусгаж, батлуулж байх юм гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦААГ ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛД ХАМРАГДСАН ИРГЭН АВНА
Монгол Улсын Иргэний шинэчилсэн бүртгэлийн нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
С.Батболд: Илүү олон асуудлыг шийдвэрлэх зорилт та бүхний өмнө байна
ЕРӨНХИЙ САЙД АМАРЖИХ ГАЗАРТ САНАА ТАВИЛАА
Бизнес эрхлэгчдийн дуу хоолой илүү тод байх ёстой
Засгийн газар бичиг цаасны хүнд суртлыг арилгана
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан