Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ 2 ХҮН АМЬ НАСАА АЛДААД БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.05.04 /
5 дугаар сарын 1-ний өдрийн 12 цагийн орчим Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Баянцагааны тал” хэмээх газар гарсан түймэр Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумын зааг нутгийг хамарч хамгийн их хохирол учрууллаа. Түймрийн улмаас 39-47 настай 2 хүн амь насаа алдаж, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын 2 аврагч, гал сөнөөгч түлэгдэн эмчлүүлж байна. 2010 оны 5 дугаар сарын 4-ний байдлаар Хөвсгөл аймгийн Түнэл, Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорнод аймгийн Чулуунхороот суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

2010 оны 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8 аймгийн 14 суманд 19 удаа ой, хээрийн түймэр гарч 2 хүн нас барж, 3 хүн түлэгдэн, 830 гаруй бог, 106 бод мал хорогдсон урьдчилсан мэдээтэй байна. Үүнээс Төв аймагт 1, Булган, Дархан-Уул, Сүхбаатар аймагт тус бүр 2, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт тус бүр 3, Дорнод аймагт 4 түймэр гарчээ. Улсын Онцгой комисс 2010 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хуралдан цагийн байдлыг хэлэлцэн шийд гаргалаа.  

Үүнд :
•    2 аймгийн 6 сумыг хамарсан түймрийг унтраахад дайчлагдан ажилласан 425 хүний томилолт, шатахуун, хоолны зардлаас гадна нас барсан хүмүүсийн ар гэрт олгох тус бүр 1 сая төгрөг, орон гэргүй болсон 9 өрхөд Улсын нөөцөөс иж бүрэн гэр олгоход шаардлагатай 30 сая төгрөгийн асуудлыг маргаашийн /2010 оны 5 дугаар сарын 5/ Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийг Улсын Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаярт
•    Улсын Онцгой комиссын 2010 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” 1 тоот албан даалгаврын заалт, шаардлагыг хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт
•    Ой, хээрийн түймрийг унтраах ажилд орон нутгийн хүч, хэрэгслийг дайчлан гаргаж, онцгой байдлын байгууллагуудаас ажиллаж байгаа гал сөнөөгч, аврагч нарт бензин шатахуун, эм тариа, хоол хүнсний хангалт, бусад бүх төрлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт
•    Дархан цаазат газрын байгаль хамгаалагч нарын эргүүл, хяналт, мэдээллийн сүлжээг сайжруулж, ялангуяа ойн бүсийн газар нутагт тавих хяналтаа чангатгаж ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ой мод, үржлийн газрын даргад
•    Ой, хээрийн түймрийн эзэн холбогдогчийг тогтоож, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцон, олон нийтэд мэдээлж, галын аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг Улсын Онцгой комиссын гишүүн, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирт
•    2009 онд гарсан ой, хээрийн түймрийн эзэн холбогдогчийг олж тогтоон хариуцлага тооцсон болон хохирлыг нөхөн төлүүлсэн талаархи мэдээллийг Улсын Онцгой комиссын дараагийн хуралд танилцуулахыг Улсын Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаярт
•     “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 11.4-д заасны дагуу ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хамтран зохион байгуулж ажиллахыг Улсын Онцгой комиссын гишүүн, Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Б.Монхоод  үүрэг болгов.

2009 онд манай улсын хэмжээнд 15 аймгийн 67 суманд 120 удаа ой, хээрийн түймэр гарч, 405035,1 га талбай шатаж, 605.2 сая төгрөгийн хохирол учирсан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Ерөнхий сайдын нэрэмжит шагналтан Унгарт амарна
АЖЛЫН ХЭСГИЙГ АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ
Ерөнхий сайд С.Батболд Нийслэлийн хоёр дүүрэгт ажиллав
“МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” VI ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ЕРӨНХИЙ САЙД НИЙСЛЭЛ ХОТОД АЖИЛЛАНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан